picma.ru | 1joomla.ru

In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Төвийн эрхэм зорилго

Олон улсын эрүүл мэндийн дүрэм, халдварт өвчинтэй тэмцэх Ази номхон далайн бүсийн стратегийн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, шинжлэх ухаан технологийн дэвшил, хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжигч байгууллага байна.

 

PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 2-р сарын 08, Лхагва гариг, 12:07

Хүний томуугийн халдварын үед  авах арга хэмжээний зөвлөмж

    Хүний томуугийн халдвараар өвчилсөн ихэнх хүмүүс (90 гаруй хувь нь) гэрээр асарч сувилан, эмчлэгдэж эдгэрэх боломжтой.

   Хэрэв  томуугийн халдвар авсан шинж (бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, бөөлжих, суулгах, тамирдах, сульдах) илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлэх, өвчнөө хүндрүүлэхгүй байх, хурдан эдгэрэхэд дараах зөвлөмжийг хэрэглэж болно.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 2-р сарын 06, Даваа гариг, 12:09

7 хоногийн мэдээ 2012.02.06

Улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 8 дүүрэг, 20  аймаг) 154.963  хүн амбулаториор үйлчлүүлсний 10.721буюу  6.9%  нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 0.5%, өнгөрсөн оны мөн үеэс 1.2%-иар тус тус багассан  үзүүлэлттэй байна.

УБ хотод 70.008 хүн амбулаториор үйлчлүүлсний 4698(6.7%) нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 0.6%, өнгөрсөн оны мөн үеэс 1.2%-иар  багассан  байна.

УБ хотод ТТӨ-өөр өвчлөгсдийн  83.0%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 57.1%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 2-р сарын 02, Пүрэв гариг, 13:52

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон Далайн Баруун Бүс

ШУВУУНЫ ТОМУУГИЙН ХҮНИЙ ӨВЧЛӨЛИЙН МЭДЭЭ (2012 оны 1-р сарын 26)

1. 2003 оноос хойш бүртгэгдсэн хүний өвчлөл, эндэгдэл   

2003 оноос 2012 оны 1-р сарын 24 хүртэл дэлхийн 16 оронд  шувууны томуугийн 583 тохиолдол бүртгэгдсэнээс 344(59 %) нь нас барсан  байна. 10-аас дээш тохиолдол бүртгэгдсэн орнуудаас Кампучи улс нас баралтын түвшингээр хамгийн өндөр буюу 89,4 %-тай байна (Хүснэгт 1). Бүртгэгдсэн тохиолдлын нийт тоонд нас баралтын тоо багтсан. ДЭМБ-ын бүртгэл нь лабораторийн дүнгээр батлагдсан тоо юм.

Бүртгэгдсэн тохиолдлыг насны ангиаллаар авч үзвэл 3 сараас 81 насны хүмүүс байгаа юм (дундаж нас 19).

Насны бүлгээр (0-4, 5-9, 10-19, 30-39, 40-49, 50-59, 60-69, 70+) харьцуулахад 20-29 насныхан ихэнх хувийг эзэлж байна. Нас баралтын түвшин (73,0%) 10-19 насныхны дунд өндөр байгаа бөгөөд 0-4 нас (25,7%) мөн 70 дээш (25,0%) насныхны дунд бага байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 54,0%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 2-р сарын 02, Пүрэв гариг, 12:04

Азийн зарим орнуудад 2012 он гарсаар Томуугийн А хүрээний Н5N1 вирүсийн хүнд халдварлах тохиолдол бүртгэгдэх болжээ. Тухайлбал БНХАУ-ын Гонконг, Индонез зэрэг улс орнуудад Томуугийн А хүрээний Н5N1 вирүсийн халдвараар нас баралт бүртгэгдэж байгаатай холбогдуулан хилээр нэвтэрч буй зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд тавих хяналтыг чангатган ажиллах шаардлагатай байгаа талаар Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийнхэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үүрэг болгосон байна. Мөн Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасны дагуу зорчигчдын халууныг хэмжих, тэдгээрээс асуумж судалгаа авах, сэрэмжлүүлэг,сурталчилгаа хийх, зөвлөмж өгөх, сэжигтэй тохиолдол илэрвэл шуурхай мэдээлэх зэрэг урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа талаар 2012 оны нэгдүгээр сарын 23-нд сэрэмжлүүлсэн байна.

Энэ талаар нийтэд зориулан дараах мэдээллийг өгч байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 1-р сарын 31, Мягмар гариг, 16:14

Гахай хавдараас сэргийлье

Гахай хавдар өвчний тухай товч ойлголт:              

Гахай хавдар нь вирусын гаралтай агаар дуслын замаар дамжин халдварлаж, булчирхайлаг эрхтнүүдийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин юм. Ихэвчлэн 4-16 насны  хүүхдүүд өртөмхий байна.

Халдварын нууц үе: Халдвар авснаас хойш эмнэлзүйн анхны шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг хэлэх бөгөөд гахай хавдар өвчний нууц үеийн хугацаа 12-25,дунджаар 21хоног  байна. Нууц үедээ гадаад орчинд хамгийн их халдвартай байна.                       

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 11-с 1

Ажиллах цагийн хуваарь

Ажлын өдөр: 8.30-16.00

Амралтын өдөр: Бямба, Ням

Хүлээн авах: 24/7

Түргэн: 24/7

Манай хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Нам-Ян-Жүгийн гудамж, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Утас: Утасны жагсаалт

        Факс: 976-11-458699

nccd@nccd.gov.mn

Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Санал:

Санал асуулга

Манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ?
 

Манай сайтад

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1472
mod_vvisit_counterӨчигдөр2007
mod_vvisit_counterЭнэ долоо хоног7338
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног9620
mod_vvisit_counterЭнэ сар14657
mod_vvisit_counterӨнгөрсөн сар26736
mod_vvisit_counterНийт өдөр222404

Зочин

Манайд 21 зочид онлайн

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Холбоосууд

Баннер
Баннер
Баннер

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он