- Хандалт: 418
Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг”-т Халдварт өвчин судлалын үндэсний төв
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг” 2019.09.18 өдөр 07.00-16.00 цагийн хугацаанд Д.Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Тус өдөрлөгт Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) 27 эмч, ажилчдын бүрэлдэхүүнтэй оролцож, доорх үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна. Үүнд:
- Гэдэсний халдвар, элэгний архаг халдвар, сүрьеэ, сүрьеэгийн мэс заслын чиглэлээр 319 иргэнд үзлэг, зөвлөгөөг өгсөн.
- Хандалт: 332
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2019-07-05
Тендер шалгаруулалтын нэр: ХӨСҮТ-ийн элэгний клиникийн дотор бохир цэвэр усны шугамын засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ХӨСҮТ/201907004
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь эрх бүхий тендерт оролцогчдоос ХӨСҮТ-ийн элэгний клиникийн дотор бохир цэвэр усны шугамын засварын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.