Хэвлэх
Хандалт: 3331

ДОХ/БЗДХ-н Улаантууз амбулатори

Найдвартай утас:  11-450867 /Зөвөлгөө авах/

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын амбулатори буюу “Улаантууз” эмнэлэг нь тусламж үйлчилгээний 3-р шатлалын түвшинд ажиллаж, дараах үйлчилгээг үзүүлж байна:

  1. Улсын хэмжээнд мөрдөх БЗДХ-ын оношлогоо эмчилгээний стандарт, удирдамж, бусад баримт бичиг боловсруулах;
  2. Аймаг, дүүргийн мэргэжлийн нэгж байгууллагад хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх;
  3. Амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх;

Амбулаторийн тусламж үйлчилгээг доорхи үзлэг, шинжилгээний  кабинетуудаар үзүүлж байна. Үүнд:

o   Эрэгтэй үзлэгийн кабинет №1

o   Урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет /ЭМ-н дүгнэлт гаргах/  №2

o   Эмэгтэй үзлэгийн кабинет №3

o   Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинет №5

o   Цахилгаан эмчилгээний кабинет №11

o   Тарианы өрөө №15

o   Шинжилгээний өрөө№16

Дээрхи кабинетуудад нийт 6 эмч, 2 бага эмч, 2 зөвлөгч,  5 сувилагч  ажиллаж байна. Үүнд:

o   Үзлэгийн кабинет /№5, №3/ тус бүрт 2 эмч

o   Урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет /№4/-д 2 эмч

o   Цахилгаан эмчилгээний кабинет /№12/-д 1 эмч

o   Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинет /№1/-д 2 эмч, 1 зөвлөгч

o   Тарианы өрөө /№28/-д 1 сувилагч

o   Шинжилгээний өрөө /№23/-д 2 сувилагч

o   Тэжээл хариуцсан 1 сувилагч

o   Хөтөч сувилагч 1

o   Найдвартай утас /№17/-д зөвлөгч бага эмч

o   Тасаг хариуцсан /№17/-д 1 бага эмч

Үзлэгийн кабинетуудын ажиллах цагийн хуваарь

Үзлэг шинжилгээ өрөө №5, №3

Зөвлөгөө өгөх өрөө №4, №3

Шинжилгээ өгсөн өдөр, цаг

Шинжилгээний хариу авах өдөр, цаг

Даваа

8.30- 12.30

Мягмар

13.00-15.00

Мягмар

8.30- 12.30

Лхагва

13.00-15.00

Лхагва

8.30- 12.30

Пүрэв

13.00-15.00

Пүрэв

8.30- 12.30

Баасан

13.00-15.00

Баасан

8.30- 12.30

Даваа

13.00-15.00

Бямба,Ням

амарна

Анхаарах нь: Шинжилгээ авах явцын дунд 15 минут өрөөний ариутгал хийнэ.

Даваа-Баасан: 12.30-13.00 - Цайны цаг

Үйлчлүүлэгчид нян судлал/мазок/-ын шинжилгээ өгөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.

Эрэгтэйчүүд: Өглөө шээхгүй ирэх

Эмэгтэйчүүд:

  1. Гадна бэлэг эрхтний угаалга хийхгүй ирэх
  2. Үтрээний лаа болон цацлага хэрэглээгүй байх хэрэв хэрэглэсэн бол дууссанаас хойш 3-5 хоногийн дараа шинжилгээ өгөх
  3. Боломжтой бол дороо дэвсэх дэвсгэр даавуу, хормогчтой ирэх
  4. Шинжилгээ өгөхдөө
  5. Иргэний үнэмлэх, эсвэл эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй ирэх;
  6. Нийслэлийн иргэд шаардлагатай тохиолдолд харъяа дүүргээсээ 13А маягттай ирж үйлчлүүлэх;
  7. Шинжилгээний хариу авахдаа:
  8. Өөрийн биеэр ирэх
  9. Хариу авах ёстой өдөр ирээгүй тохиолдолд 13.00-15.00 цагийн хооронд  хариуг олгоно.
  10. Шижилгээний хариу тухайн сар дотроо авах
  11. Өөрийн биеэр ирж авах боломжгүй тохиолдолд өөрийн иргэний үнэмлэхийг хариу авах хүнд өгч явуулах

Сайн дураараа БЗДХ, ХДХВ/ДОХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ.

Эрүүл мэндийн дүгнэлт /ЭМД/ гаргуулах зорилгоор хандаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг шинжилгээг хийхдээ ХӨСҮТ-ийн захирлын 2018 оны 05 сарын 28-ны өдрийн А/48 тоот тушаалаар батлагдсан үнийн тарифийг мөрдөнө. Эрүүл мэндийн дүгнэлт гаргуулахад дараах тарифтай байна. Жич: ЭМ-н дүгнэлтэд оношлогоо, шинжилгээний үнэ ороогүй болно.

o   Гэр бүл болох, ажил сургуульд орох ..................................   20000₮

o   Гадаад явах ………………………………………………….....................  30000₮

o   Жолооны үнэмлэх авах ………………………………………….…………. 20000₮