| |
Хуанли
Sep 2010
| S |
M |
T |
W |
T |
F |
S |
| |
|
|
1 |
2 |
3 |
4 |
| 5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
| 12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
| 19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
| 26 |
27 |
28 |
29 |
30 |
|
|
Full Calendar
Цаг бол алт
Loading Clock...
Онлайн зочидСайтад: 11 зочид холбоотой байна
|
|
|
Томуугийн А(H1N1)v халдварын үеийн зөвлөмж, зааврууд
|
Бичсэн: Сүрэнханд
|
|
Tuesday, 12 May 2009 |
|
Томуугийн эмийн эмчилгээний
ЗӨВЛӨМЖ
Та эмийг аюулгүй, зөв хэрэглэж байгаа талаар өөрийн эмч болон эмийн санчтай зөвлөж шалга.
Заримдаа томуу өвчинд вирусийн эсрэг эмүүд тусалдаг боловч эмийн заавар шаардлагатай. Ихэнх хүмүүст томуу хүрч бүрэн эдгэрэхэд вирусийн эмүүд шаардлагагүй байдаг. Гэхдээ томуугийн хүнд хэлбэрийн хүндрэлтэй, эрсдэл ихтэй хүмүүс эсвэл хүнд хэлбэрийн зайлшгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай бол вирүсийн эсрэг эмүүд ач тустай. Вирүсийн эсрэг эмүүд нь 1 настай ба түүнээс дээш насны хүмүүст тохиромжтой. Иймд эмчийн зөвөлгөө ав.
Томуугийн халдвар нь нянгийн халдвартай хавсран эсвэл хүндэрч болох юм. Тиймээс зарим хүмүүс антибиотик хэрэглэх шаардлагатай болдог. Зонхилох хүнд, уртавтар хугацаатай өвчилсөн эсвэл бие нь сайжирч байгаа хүмүүс дахин бие нь муудах шинж тэмдэг ажиглагддаг нь нянгийн халдвартай байгаагаас шалтгаална.
Анхааруулга: Томуу өвчнөөр өвдсөн бага насны хүүхэд эсвэл сургуулийн насны хүүхдэд аспирин (ацетилсалицилийн хүчил) өгч болохгүй. Хэдийгээр цөөн тохиолдолд боловч өвчнийг хүндрүүлж болно.
- Аспирин агуулсан томуугийн эмүүдийг хүйтэн лангуунд хадгалах талаар хайрцаг дээр найрлагын хамт бичсэн эсэхийг шалга.
- Сургуулийн насны хүүхдүүд аспирин агуулаагүй томуугийн эмийг хэрэглэнэ. Жишээ нь ацетаминофин (Tylenol ) ба ибупрофен (Advil)
- 2-оос доош насны хүүхдэд эмийн анхны зөвөлгөөн авахгүйгээр хүйтэнд лангууны хадгалсан эмүүдийг өгч болохгүй.
- 2-оос доош насны ханиад томуутай хүүхдийн өрөөнд сэрүүн чийрэгжүүлэгч болон салст цэвэрлэгчийг маш болгоомжтой хэрэглэнэ.
- Халуун болон өвдөлтийг ацетаминофин (Tylenol ) ба ибупрофен (Advil) эмчлэнэ.
Дараах хүснэгтэнд зарим хэрэглэх эмийг харуулав.
Ерөнхий нэр |
Брэнд нэр |
Ацетаминофин |
Tylenol |
Ибупрофен |
Advil |
Напроксин |
Aleve |
- Хүйтэн лангуунд хадгалсан томуугийн эмүүдийг хайрцаган дээрх зааврын дагуу хэрэглэхэд ханиах, баас хатах зэрэг шинж тэмдгийг эмчлэнэ. Эдгээр эмүүд шинж тэмдгүүдийг багасгах учраас хүний халдврыг бууруулахад яах вэ гэдэг нь тодорхойгүйг анхаарах нь чухал.
- Дээрх эмүүдийг зааврын дагуу хэрэглэнэ харин зааварт зааснаас өндөр тунгаар хэргэлэж болохгүй. Бөөр болон ходоод гэдэсний талаас өөрчлөлттэй өвчтөнд эмчийн зөлөгөөний дагуу болгоомжтой хэрэглэнэ.
Яаралтай тусламж авах
Гэрээр байгаа өвчтөн эмнэлгийн тусламжийг зөв авах
Цээжээр өвдөх эсвэл амьсгалахад хүнд байх
- Уруул хөхрөх, нил ягаан өнгөтэй болох
- Бөөлжих,
- Зогсход толгой эргэх, шээс хаагдах, хүүхэд уйлахад нулимс гарахгүй байх зэрэг шингэн алдах шинж тэмдэг илрэх
- Уналт
- Хариу үйлдэл хийхгүй байх
Гэрийн нөхцөлд томуу тархахыг багасгах
Өвчтэй хүнээс бусад хүмүүийг хол байлгаж, хамгаалах
- Өвчтэй хүнийг ханиаж, найтаахад ам, хамраа халхлах, спирт суурьтай шингэн буюу устай савантай сойзоор гараа үрж зүлгэж угаахыг сануулах.
- Гэрт байгаа хүн бүр гараа тогтмол савандаж, спирт агуулсан шингэнээр угаах
- Өвчтэй хүнтэй хамт байгаа хүмүүс ялангуяа архаг хууч өвчтэй хүмүүс томуугаас сэргийлж вирусийн эсрэг бэлдмэл Тамифлю, занамимирыг эмчийн зөвөлгөөгөөр хэрэглэх
- Өвчтэй хүнийг нэг өрөөнд ижил агаараар амьсгалахаас сэргийлж, тусгай өрөөнд байлгах
- Ханиад томуутай халуунтай байгаа хүн халдварын эхний үед гэрээс гарахгүй байх (насанд хүрсэн хүн шинж тэмдэг эхэлснээс хойш 7 хоног, хүүхэд 7 хоногоос дээш хугацаанд)
- Хэрвээ өвчтөн эмнэлэгт очих бол ам, хамраа зузаан хаалтаар халхлах, ялангуяа мэс заслын зузаан амна хаалт хэрэглэх
- Өвчтөн гэрийн ойрхон бусад хүмүүстэй ижил орчинд гэрээс гарах зайлшгүй шаардлагатай бол мэс заслын амны хаалтыг хэрэглэх
- Боломжтой бол өвчтөн гэртээ тусдаа жорлон хэрэглэх
- Гадны хүн хүлээн авахгүй байх, утсаар харилцах
- Хэрвээ боломжтой бол нэг хүн өвчтөнг гэртээ харж асрах
- Жирэмсэн хүнээр асруулахгүй байх (жирсний үед томуугаар өвдвөл хүндрэл гарах )
- Гэрт хамтран амьдрагчид бие зассаны дараа, өвчтөнд асаргаа сувилгаа хийсний дараа гараа тогтмол савантай усаар угаах, ариутгах
- Гараа угаасны дараа гарын цаасан болон нэг удаагийн алчуур хэрэглэх, бие зассаны дараа ариун цэврийн цаас хэрэглэх (гэрт байгаа хүн бүр өөр өнгийн ариун цэврийн цаас хэрэглэх нь иохиромжтой)
- Агааржуулалт сайн хийх, галын өрөө, угаалгын өрөө болон амралтын өрөөний цонхоо байнга онгойлгох,
- гэрт байгаа эрүүл хүмүүс Вирусийн эсрэг эмийг урьдчилан сэргийлэх зорилгоор эмчийн зөвөлгөөгөөр хэрэглэх
Амны хаалт, маск хэрэглэх
- Өвчтэй хүнтэй ойроос харилцахаас зайлсхийх
- Өвчтэй хүүхдийг сувилах, өвчтэй хүнтэй хамт тодорхой хугацаанд байх шаардлагатай бол амны хаалт, мэс заслын N95 заавал хэрэглэх
- Эмийн сангаар амны хаалт, шүүлттэй маск худалдаалах
- Эмч томуутай өвчтөнд амьсгалын аппаратаар амьсгал өгөх болон амьсгалын замын эмчилгээг хийх үед N95 зайлшгүй хэрэглэх, эмчилгээг тусгай ердийн өрөөнөөс тулд нь өрөөнд хийх
- Хэрэглэсэн маскийг хогийн саванд шууд хаях
- Хэрэглэсэн маскийг дахин хэрэглэхгүй байх, гараа савантай усаар сайтар угаах
Гэрийн цэвэрлэгээ, угаалга ба хог хаягдлыг зайлуулах
- Өвчтний хэрэглэсэн зүйлс, бусад хог хаягдлыг хогийн сав руу шууд зайлуулах
- Өвчтний шүүгээ, банны өрөө, хүүхдийн тоглоом зэрэг зүйлсийн гадаргууг ариутгалын бодсийг ашиглан зааврын дагуу угааж халдваргүйжүүлэх
- Өвчтний хэрэглэсэн таваг, аяга хоолны болон орны хэрэгслийг тусд нь сайн угааж ариутгах, өвчтөнтэй эдгээр зүйлсийг хувааж хэрэглэх болохгүй
- Орны хэрэгсэл, гарын алчуурыг угаалгын машинд сайн угааж хатаах, халуун уураар ариутгах хэрэгтэй. Хэрэглэсэн хувцас болон бусад зүйлсийг гараар барьсны дараа гараа савандаж угаах хэрэгтэй.
|
|
|
|
Ном, товхимол
|
|