| |
Хуанли
Sep 2010
| S |
M |
T |
W |
T |
F |
S |
| |
|
|
1 |
2 |
3 |
4 |
| 5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
| 12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
| 19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
| 26 |
27 |
28 |
29 |
30 |
|
|
Full Calendar
Цаг бол алт
Loading Clock...
Онлайн зочидСайтад: 10 зочид холбоотой байна
|
|
|
Томуугийн А(H1N1)v халдварын үеийн зөвлөмж, зааврууд
|
Хүүхдийн байгууллагад өгөх Зөвлөмж |
|
|
|
|
Бичсэн: Сүрэнханд
|
|
Tuesday, 12 May 2009 |
|
Томуугийн А хүрээний H1N1 вирүсээр үүсгэгдсэн томуугийн дэгдэлтийн үед Хүүхдийн байгууллагын ажилтан, ажилчдад өгөх ЗӨВЛӨГӨӨ
- Цар тахалын хариу арга хэмжээний талаарх төлөвлөгөөг дахин эргэн харж шаардлагатай асуудлыг шинэчлэх, төлөвлөгөө байгааг эцэг эхчүүдэд мэдэгдэх
- Томуугаар өвчилсэн хүүхдүүд өвчний халдвар авсан үедээ гэртээ байх шаардлагатай гэдгийг эцэг эхчүүдэд сануулах томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй хүүхдүүдийг сургуульд явуулахгүй байх.
- Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг нь: ядрах, толгой өвдөх, бие арзайх, халуурах, бүх бие өвдөх, хоолой хөндүүрлэх, ханиах зэрэг шинж тэмдэгээр илэрнэ.
- Сургууль цэцэрлэгийн байгууллагын багш нар ТТӨ өвчнөөр өвчилж эдгэрсэн хүүхдүүдийг шаардлагатай бол эмчид үзүүлсний дараа хүлээн авах
- Харшлын болон амьсгалын замын хөнгөн хэлбэрийн өвчтэй хүүхдүүдийг хэрвээ сургууль, цэцэрлэгт нь удаан хугацаагаар байлгах бол тав тухтай байлгах нөхцлийг бүрдүүлэх
- Хүүхдийн байгууллагын ажилтан, ажилчид хэрвээ ТТӨ өвчнөөр өвчилсөн бол ажилдаа ирэхгүй байх, шаардлагатай бол эмчид хандах
- Томуугийн шинэ вирусийн халдварт өртсөн байж болзошгүй тохиолдол гарсан газруудын эрүүл мэндийн байгууллага нь олон нийтийн дунд юу болсон талаар өөрийн байгаа газраас мэдээлж аль болох гарч явахгүй байх бодлогыг барих
- Томуугийн халдвар авсан хүүхдүүд халдвар авсан өдрөөс эхлэн өвчний үргэлжлэх хугацаа 10 түүнээс дээш бол насанд хүрэгчдэд 5-7 хоног байна. Эрүүл мэндийн ажилчид халдврын үргэлжлэх хугацааг сайтар ажиглах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд томуугийн шинэ вирусээр халдварлагдсан нь батлагдсан бол хүүхдийн эмчийн зөвлөгөө авах, хүүхэд хэдийд эргэж сургууль, цэцэрлэгтээ явах талаар зөвлөх хэрэгтэй.
- Хүүхдийн байгууллагын ажилчид болон хүүхдүүдээс нэг хүн өвчний шалтгаанаар сургууль, цэцэрлэгтээ ирээгүй буюу өвчилсөн бол түүнийг тодруулах мөрдөх системийг тогтоож хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэхүү систем нь энгийн хялбар байх ба харин янз бүрийн өвчнөөр өвчилсөн бүх хүнийг бүртгэх шаардлагагүй.
- Эцэг эхчүүдийг томуугаас сэргийлэх арга зүйгээр ханган ажиллах.
- Хэрвээ эцэг эхчүүд амьсгалын замын өвчин, томуугийн хөнгөн хэлбэрээр өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар асууж тодруулвал эмнэлгийн ажилчидтай уулзаж зөвөлгөө өгөх хэрэгтэй.
Томуугийн сэргийлэлт: Сайн зан үйл нь нянг зогсоож чадна.
- Ойрхон харилцахаас зайлсхийх
- Өвчтэй хүнтэй ойрхон харьцахаас зайлсхийх. Хэрвээ Та өөрөө өвчтэй бол бусад хүмүүсийг өвчлөхөөс хамгаалж өөрөө ойр байхаас зайлсхийх хэрэгтэй
- Өвчтэй байгаа бол гэртээ бай.
- Эмнэлгийн тусламж авахаас бусад нөхцөлд та өвчтэй байгаа бол сургууль, цэцэрлэг, ажилдаа явахгүй бай. Эмнэлгийн тусламж автал хүүхдийг гэрт нь байлга. Та бусдыг өвчин авахаас хамгаална.
- Амны хаалт хэрэглэ.
- Ханиаж, найтаахдаа ам, хамраа цаасан болон даавуун алчуураар тагла. Хэрэглэсэн алчуур, цаасаа хогийн саванд хая.
Гараа тогтмол угаа Та өөрийн болон хүүхдийнхээ гарыг тогтмол угаах нь таныг болон хүүхдийг тань хамгаална.
- Нүд, хамар, амаа гараараа оролдохоос зайлсхийх.
- Хүн гараараа янз бүрийн юманд хүрдэг учраас хэрвээ тэр зүйлс ямар нэг нянгаар бохирлогдсон байвал ам, хамар, нүдэндээ гараар хүрч тэр нь хялбархан тархана
- Эрүүл аж төрөх бусад зан үйлд суралца.
- Сайн унт, биеийн тамираар идэвхтэй хичээллэ, стрессээ тайл, шингэн их уу, тэжээллэг хоолоор хоолло.
Гэртээ байгаа өвчтэй хүнийг асран халамжлах
Гахайн томуугийн халдвараар өвчилсөн хүнд гэрээр тусламж үзүүлэх шаардлагатай:
- Хэрвээ эрүүл нөхцөлд жирэмсэн, зүрхний шигдээс, багтраа, сахарын шижин болон эмфиземтай хүн гэрээр байгаа тохиолдолд тэдэнд нарийн тусламж шаардлагатай эсэхийг шалгах
- Вирусийн эсрэг бэлдмэлийг тэд хэдийд хэрглэсэнг шалга.
- Өвчин эхлэснээс хойш, халуунгүй болтол 7 хоног гэртээ бай.
- Сайн амар
- Буцалсан ус, шөл, хүүхдэд зориулсан цэнэгжүүлсэн ус зэрэг ундаа уух хэрэгтэй, харин хийжүүлсэн уснаас болгоомжил.
- Ханиаж, найтаахдаа алчуур хэрэглэ. Ялангуяа гар руугаа ханиаж, найтаасны дараа гараа зориулалтын цаасаар арчсаны дараа спирт суурьтай шингэн буюу устай савантай сойзоор гараа үрж зүлгэж цэвэрлэ.
- Өвчтэй бол сургууль болон ажилдаа битгий яваарай. Бусадтай харилцахаас зайлсхийх
- Яаралтай гарч ирж болох шинж тэмдэгүүдээс болгоомжлох
|
|
|
|
Ном, товхимол
|
|