|
There are no translations available
А(H1N1)SWL ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН БА СЭЖИГТЭЙ ӨВЧТӨНТЭЙ ХАРЬЦАХ ҮЕД ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ДАГАЖ МӨРДӨХ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ
2009 оны 4-р сарын 29-ний өдөр
ҮНДЭСЛЭЛ
Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвараар үүсгэгдсэн дэгдэлт гараад байгаа өнөө үед нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж, дэлхийн хэд хэдэн бүсийн улс орнууд өвчинд нэрвэгдээд байна.
Тархвар зүйн мэдээ баримт дээр тулгуурлан дүгнэхэд, хүнээс хүнд дамжин халдварлах чадвартай болсон вирүс хүн амын түвшинд дэгдэлт үүсгэж байгаа явдал нь халдвар хүнээс хүнд тогтвортойгоор дамжин тархаж болзошгүйг илтгэн харуулж байна. Тиймээс уг өвчнөөр өвчилсөн өвчтөнтэй харьцах үеийн халдвар хамгааллын асуудал эрүүл мэндийн байгууллагын өмнө зүй ёсоор тулгараад байна. Томуу, томуу-төст өвчтөнтэй харьцах үедээ ялангуяа гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвар бүртгэгдсэн газар нутагт ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд халдвар хамгааллын зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь өөрсдийгөө болон эрүүл мэндийн бусад ажилтан, өвчтөн, түүний гэр бүлийн гишүүдэд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой билээ.
2009 оны 4-р сарын 29-ний өдрийн байдлаар, гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвар хүнээс хүнд агаар дуслын замаар дамжин халдварлаж байгаа дүр зураг харагдаж байна. Тиймээс гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвараар өвчилсөн болох нь батлагдсан эсвэл өвчилсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа өвчтөн, түүнчлэн томуу, томуу-төст өвчнөөр өвдсөн өвчтөнтэй харьцах үедээ халдвар агаар дусал буюу амьсгалын замаар дамжин халдварлахаас сэргийлсэн халдвар хамгааллын арга хэмжээг эн тэргүүнд авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Томуугийн вирүс хүнээс хүнд тогтвортойгоор дамжин халдварлаж байгаа нөхцөлд баримтлах халдвар хамгааллын дэглэмийн талаар “Эпидеми- ба цартахал-үүсгэх чадавхтай амьсгалын цочмог халдварын үед дагаж мөрдөх халдвар хамгааллын арга хэмжээ - ДЭМБ-ын түр заавар” хэмээх баримт бичигт дэлгэрэнгүй дурьдсан болно.
Шинэ мэдээлэл цугларахын хирээр энэхүү зааварт өөрчлөлт орж байх болно. ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗАРЧМЫН ҮНДЭС СУУРЬ
1. Халдвар хамгааллын ерөнхий хэм хэмжээ, агаар дуслын халдварын урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг байгууллагын захиргааны зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол түлхүүр зарчим нь болдог: хүмүүсийг нэг дор олноор цуглуулахаас зайлсхийх, өвчтөнүүдийг хооронд нь тодорхой зай (1 метрээс багагүй)-нд байлгах, өвчнийг эрт үед нь илрүүлэх, өвчтөнийг байршуулах болон мэдээлэх, тусламж үйлчилгээг зохион байгуулах; нөөц бололцоог зүй зохистой зарцуулах бодлого баримтлах; халдвар хамгааллын дэглэм хэрэгжүүлэхтэй холбоотой дэд бүтцийг сайжруулах гэх мэт.
2. Гадаад орчин/инженерийн хяналт: эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой дэд бүтэц тухайлбал: агааржуулалт, өвчтөний байршил, гадаад орчны цэвэрлэгээ үйлчилгээ тус тус зүй зохистой хэмжээнд байх нь амьсгалын замын зарим халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой байдаг.
3. Хувийн хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх, гарын ариун цэврийг чанд сахих хэрэгтэй.
ЗАЙЛШГҮЙ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД: Өвчтөнүүдийг нэг дор бөөнөөр нь байлгахаас зайлсхийж, өвчтөн хооронд тодорхой зайтай байлгах - Ам, хамрын салстыг хамгаалах
- Гарын ариун цэврийг чанд сахих
ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН НЭГДСЭН ХУРААНГУЙ
Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвараар өвчилсөн болох нь батлагдсан эсвэл өвчилсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа өвчтөн, түүнчлэн томуу, томуу-төст өвчнөөр өвдсөн өвчтөнтэй харьцаж буй эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан заавар
Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвараар өвчилсөн болох нь батлагдсан эсвэл өвчилсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа өвчтөнтэй шууд харьцаэ байгаа нөхцөлд стандарт болон агаар дуслын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хатуу чанд дагаж мөрдөх ёстой. - эмнэлгийн буюу мэс заслын маск зүүх
- гарын ариун цэвэр сахих нөхцөл бололцоо, орчинг бүрдүүлж, гарын ариун цэврийг чанд сахин мөрдөх
Хэрэв өвчтөний нус, цэр, биеийн шингэн эмнэлгийн ажилтны нүүр лүү үсрэх эрсдэлтэй байгаа бол халдвар хамгааллын стандарт дэглэмийн дагуу: - нүүрний хамгаалалт хэрэглэх! (1) эмнэлгийн буюу мэс заслын маск ба нүдний шил зүүх эсвэл (2) нүүрний халхавч зүүх
- халат, цэвэр бээлий өмсөх
- ХУВИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙГ ХЭРЭГЛЭЖ ДУУССАНЫХАА ГАРАА ГАРАА УГААХ ЭСВЭЛ ХАЛДВАРГҮЙТГЭХЭЭ БҮҮ МАРТ
Аэрозольтой харьцаж (амьсгалын замаас шингэн соруулж авах, амьсгалын гуурс тавих, гуурсан хоолой дурандах, эдийн шинжлэгдэхүүн авах) ажиллах үед халдвар дамжих эрсдэл өсдөг, ийм үед халдвар хамгааллы дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай: - амьсгалын аппарат (EU FFP2, US NIOSH-ийн гарчилгээ бүхий N95 гэх мэт)-ыг салгах
- нүдний халхавч (нүдни шил)
- ариутгаагүй, урт ханцуйтай цэвэр халат
- бээлий (зарим процедурын үед ариун бээлий хэрэглэх шаардлага гарна)
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮЛХҮҮР ЭЛЕМЕНТ
1. Бүх төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллагуудад дагаж мөрдөх халдвар хяналтын үндсэн заавар Халууралт бүхий амьсгалын цочмог өвчтэй өвчтөнтэй харьцаж ажиллах үедээ халдвар хамгааллын стандарт болон агаар дуслын халдвараас сэргийлэх арга хэмжээг сахин ажиллана.
2. Амьсгалын эрүүл ахуй/ ханиалгах үеийн соёл Эрүүл мэндийн ажилтан, өвчтөн, гэр бүлийн гишүүд ханиалгах үедээ ам, хамраа салфеткаар таглан, ханиасныхаа дараа гарын ариун цэврийг сахидаг байх шаардлагатай.
3. Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвараар өвчилсөн болох нь батлагдсан эсвэл өвчилсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа өвчтөнтэй харьцах үед баримтлах халдвар хамгааллын дэглэм Агааржуулалт сайтай өрөөнд өвчтөнийг байршуулах. Хэрэв өвчтөнийг тусгай өрөөнд ганцааранг нь байлгах боломжгүй бол өвчтөний ор хооронд дор хаяж 1 метрийн айтай байхаар байрлуулах. Тусгаарлах өрөөнд байгаа бүх өвчтөнтэй харьцаж ажиллах үедээ халдвар хамгааллын стандарт болон агаар дуслын халдвараас сэргийлэх арга хэмжээг сахин мөрдөнө.
4. Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдварыг оношлох, эрт илрүүлэх, мэдээлэх Өвчний шинж тэмдэг илрэхийн өмнөх 7 хоногийн хугацаанд 1) гахайн томуугийн өвчлөл бүртгэгдсэн газар нутагт байсан эсвэл 2) гахайн томуугаар өвчилсөн хүн, амьтантай хавьтал болсон хүнд тус тус халууралт бүхий амьсгалын шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг магадлан нягталж байх хэрэгтэй.
5. Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвар эмнэлгийн дотоод халдвар хэлбэрээр дамжин тархахаас сэргийлсэн нэмэлт арга хэмжээ Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвартай өвчтөнтэй харьцах эмнэлгийн ажилтан, гэр бүлийн гишүүд, өвчтөнийг эргэн ирэх хүмүүсийн тоог аль болох цөөлөх хэрэгтэй.
6. Эрүүл мэндийн байгууллагад сорьц авах/ тээвэрлэх/харьцах Өвчтөнөөс сорьц авах үедээ халдвар хамгааллын стандарт болон агаар дуслын халдвараас сэргийлэх арга хэмжээг баримтлан ажиллана.
7. Өвчтөний гэр бүлийн гишүүд, өвчтөнийг эргэн ирж буй хүмүүст өгөх зөвлөмж Өвчтөний сэтгэл санааны байдлыг дэмжих гэсэн ганцхан зорилгын үүднээс өвчтөний гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүс нь өвчтөн дээр орж уулзаж болно. Энэ үедээ эмнэлгийн ажилтны нэгэн адил халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөх ёстой.
8. Эрүүл мэндийн байгууллага хооронд өвчтөнийг зөөвөрлөх Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвараар өвчилсөн болох нь батлагдсан эсвэл өвчилсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа өвчтөн эмнэлгийн/мэс заслын зүүх шаардлагатай.
9. Өвчтөн эрүүл мэндийн байгууллагад очихын өмнөх үеийн халдвар хамгааллын арга хэмжээ Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвараар өвчилсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа өвчтөнтэй харьцаж буй бүх хүн эмнэлгийн нөхцөлд баримтлах халдвар хамгааллын бүхий л дэглэмийг сахин мөрдөх ёстой (тухайлбал: өвчтөнийг эмнэлэг рүү зөөвөрлөх үедээ).
10. Мэргэжлээс шалтгаалсан эрүүл мэнд Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвараар өвчилсөн өвчтөнтэй харьцан ажиллаж буй эмнэлгийн ажилтны эрүүл мэндийг байнга хянаж байх ёстой. Вирүсийн эсрэг үйлдэлтэй эм, бэлдмэлээр урьдчилан сэргийлэг хийх эсэх асуудлыг тухайн орон нутгат мөрдөж буй журам ааврын дагуу шийдвэрлэнэ. Өвчни йшинж тэмдэг илэрсэн эмнэлгийн ажилтан ажилдаа явалгүй, гэртээ байх ёстой. 11. Хог хаягдлыг зайлуулах Гахайн томуугийн А(H1N1) вирүсээр халдварлагдсан байж болзошгүй бүхий л хог хаягдлаас гадна эмнэлзүйн халдвартай материал (хэрэглэсэн маск)-ыг халдваргүйтгэх.
12. Хоолны хэрэгсэл/аяга таваг Хэрэглэсэн аяга таваг, хоолны хэрэгслийг ус болон угаагч бодис ашиглан жирийн аргаар угааж цэвэрлэнэ. Энгийн, резинэн бээлий хэрэглэх. 13. Цагаан хэрэглэл, хувцас Ус болон угаагч бодис ашиглан жирийн аргаар угааж цэвэрлэнэ: Хувцас, цагаан хэрэглэлийг угаахын өмнө сэгсрэхээс зайлсхийнэ.
14. Гадаад орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэл Хатуу буюу байнга хүрэлцдэг гадаргуу (тухайлбал: хаалганы бариул)-г халдваргүйтгэгч бодис хэрэглэн тогтмол угааж цэвэрлэнэ.
15. Эмнэлгийн тоног төхөөрөмж Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвараар өвчилсөн өвчтөн бүрд тусад нь багаж аппарат хэрэглэх. Хэрэв тийм боломжгүй бол, дараагийн өвчтөнд хэрэглэхийн өмнө багаж аппаратыг сайтар угааж цэвэлэрн, халдваргүйтгэж байх. 16. Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөх хугацаа Өвчний шинж тэмдэг илэрч байх үеийн туршид.
17. Өвчтөнийг эмнэлгээс гаргах Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвараар өвчилсөн өвчтөнийг халдвартай байх (халдвар хамгаааллын дэглэмийг сахин мөрдөх ёстой хугацаа буюу өмнө 16-д заасан хугацаанд) үед нь эмнэлгээс гаргах бол гэрт гарсан хойноо баритмлах халдвар хамгааллын арга хэмжээг өвчтөний гэр бүлийн гишүүдэд хэлж, зааварчилгаа өгнө. 18. Хангамж хязгаарлагдмал үед хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээг ангилан тогтоох нь Гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвартай өвчтөнтэй харьцаж буй бүх хүнд эмнэлгийн/мэс заслын маск, гарын ариун цэврийг сахих материал тэргүүн ээлжинд хангагдсан байх шаардлагатай.
19. Эрүүл мэндийн байгууллагын инженерийн тоног төхөөрөмжийн хяналт Хэрэв боломжтой бол, гахайн томуугийн А(H1N1) вирүсийн халдвартай өвчтөнг агаажуулалт сайтай өрөөнд ганцааранг нь байлгах хэрэгтэй. Аэрозольтой харьцах аливаа процедурыг агааржуулалт маш сайн нөхцөлд гүйцэтгэх ёстой.
20. Нас барагсдын асуудлыг шийдвэрлэх Шарил хадгалах газрын болон оршуулах ажиллагааг хийж буй багийн ажилтнууд халдвар хамгааллын стандарт дэглэм (гарын ариун цэвэр, хувийн хамгаалах хэрэгсэл – халат, бээлий, шарилын биеийн шингэн, шүүрэл ажилтны нүүр, бие рүү үсрэх эрсдэлтэй бол нүүрний халхавчийг тус тус хэрэглэх)-ийг баримтлан ажиллана. 21. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын үйл ажиллагаа Мэдээлэл, сургалт сурталчилгаа, эрсдэлийн үеийн харилцаа холбоо. Хүн хүч болон хангамжийг зохистой хуваарилах.
22. Олон нийтийн дундах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ Өвчтэй хүнтэй харьцах харьцааг боломжийн хирээр хязгаарлана. Хэрэв өвчтөнтэй харьцах зайлшгүй шаардлага тулгарвал халдвар агаар дуслаар дамжихаас сэргийлэх боломжит бүх арга хэрэгслийг хэрэглэн, дараа нь гараа угаах эсвэл халдваргүйтгэх. |