Үндсэн цэс

Хуанли

Sep 2010
S M T W T F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Full Calendar

Цаг бол алт

Loading Clock...

Онлайн зочид

Сайтад: 4 зочид холбоотой байна
   

Томуугийн А(H1N1)v халдварын үеийн зөвлөмж, зааврууд

Томуугийн А (H1N1) вирүсийн өвчлөлийн сэжигтэй тохиолдол
2009-06-11
Ердийн ханиад томуугийн үед илрэх шинж тэмдгүүд (нус гоожих, ханиалгах, толгой... Цааш нь унш...
Ард иргэдэд өгөх зөвлөмж
2009-06-11
Халдвар авахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? • Ханиалгаж, халуурсан... Цааш нь унш...
Томуугийн цартахлын талаар товч мэдээлэл
2009-06-11
Нэг. Томуугийн цартахлын талаар товч мэдээлэл Дэлхий дахинд 20-р зуунд томуугийн... Цааш нь унш...
ДЭМБ-ын түр заавар
2009-05-26
А(H1N1)SWL ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН БА СЭЖИГТЭЙ ӨВЧТӨНТЭЙ ХАРЬЦАХ ҮЕД ЭРҮҮЛ... Цааш нь унш...
Мэдээлэлтэй байх
2009-05-18
Гахайнаас гаралтай томуугийн А (H1N1) шинэ вирүс 2009 оны 4 дүгээр сард анх... Цааш нь унш...
Томуугаас сэргийлэх энгийн зөвлөмж
2009-05-13
Хэрэв таны бие тавгүйрхэж өндөр халуурч, ханиалгаж, хоолой өвдөх шинж тэмдэг ... Цааш нь унш...
Хүүхдийн байгууллагад өгөх Зөвлөмж
2009-05-12
Томуугийн А хүрээний H1N1 вирүсээр үүсгэгдсэн томуугийн дэгдэлтийн үед Хүүхдийн... Цааш нь унш...
Эмийн эмчилгээ
2009-05-12
Томуугийн эмийн эмчилгээний ЗӨВЛӨМЖ Та эмийг аюулгүй, зөв хэрэглэж байгаа... Цааш нь унш...
Томуугийн цартахлын талаар товч мэдээлэл PDF Хэвлэ Имэйл
Бичсэн: admin   
Thursday, 11 June 2009

ImageНэг. Томуугийн цартахлын талаар товч мэдээлэл
Дэлхий дахинд 20-р зуунд томуугийн цартахал 3 удаа (1918 онд  50 сая,  1957 онд  1 сая, 1968 онд 2 сая хүн нас барсан) бүртгэгдсэн байна. 1918 оны томуугийн цартахлыг үүсгэгч  A хүрээний /H1N1/ дэд хэв шинжийн вирүс нь одоогийн гахайн томуугийн хүний өвчлөл /ГТХӨ/  үүсгээд байгаа вирүсийн дэд хэв шинжтэй төстэй байсан байна. ДЭМБ 2009 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр томуугийн  өвчлөл цартахалын  урьтал шатанд шилжсэнийг албан ёсоор мэдэгдээд байна.
Хоёр.  Гахайны томуугийн хүний өвчлөлийн түүхээс
Гахайн томуу өвчний вирүсийг анх 1930 онд гахайнаас ялгаж авсан. 1976 онд АНУ-д 200 гаруй хүн өвчилж, 1 хүн нас барж, 1988 онд 1 тохиолдол бүртгэгдэн нас барсан байна. 2005 оны 12 дугаар сараас 2009 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 12 тохиолдол бүртгэгдэж, нас баралт гараагүй байна.

Гурав. Гахайны томуугийн хүний өвчлөлийн өнөөгийн байдал
2009 оны 4 сарын 30-ны өдрийн 10.00  цагийн байдлаар  дэлхийн 21улсад  ГТХӨ-ийн  сэжигтэй  нийт 2839  тохиолдол  бүртгэгдсэн байна.
Мексик
2009 оны 4 сарын 30-ны өдрийн 10.00 цагийн байдлаар  байдлаар Мексик улсад ГТХӨ-ийн  2500  гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улс аялал жуулчлал, худалдаа арилжааг түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авсан.
АНУ
АНУ-гийн 11 муж улсад ГТХӨ бүртгэгдээд байна. Зарим  ерөнхий боловсролын болон их дээд сургуулийг хаах арга хэмжээ авч байна.

Дөрөв.  ДЭМБ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зөвлөмж
 АНУ, Мексик улсад A хүрээний  /H1N1/ дэд хэв шинжээр үүсгэгдсэн томуу гарсныг албан ёсоор мэдээлсэн.—
 Олон— улсын эрүүл мэндийн заалтын дагуу ДЭМБ-ын онц байдлын хороо хуралдаж, хариу арга хэмжээг зохистой авах талаар зөвлөмж гаргасан. (Тайван байх, Дэг журамтай байх, Бүх улс орнууд хариу арга хэмжээний бэлэн байдлын чадавхийг сайжруулан дэгдэлтэд бэлэн байх)
 ДЭМБ холбогдох олон— улсын  байгууллагуудтай Мексик улсад шинжээчдийн баг /GOARN/ томилон ажиллуулан лабораторийн оношлогоо, эмнэлзүйн менежментийн чиглэлээр дэмжлэг үзүүлж байна.

Тав. Гахайны томуугийн хүний өвчлөлийн үүсгэгч, тархвар судлал, эмнэлзүй
ГТХӨ-ийн  үүсгэгч нь гахайн  томуугийн  А хүрээний H1N1  вирүсийн хэв шинжтэй төстэй байна.
Тархвар судлалын хувьд  гахайнаас хүнд,  хүнээс гахайнд,  хүнээс хүнд ахуйн хавьтал, агаар дуслын замаар халдварлана.

Гахайны томуугийн хүний өвчлөлийн үед илрэх шинж тэмдэг:
Ердийн томуу, томуу төст өвчний үед илрэх шинж тэмдгүүд (нус гоожих, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, тамирдах, бөөлжих, суулгах... гэх мэт) илэрнэ.
Уг өвчин насанд хүрэгсдэд анхны шинж тэмдэг илэрснээс хойш 7 хоног, хүүхдэд 10 хүртэл хоногийн хугацаанд бусдад халдвар тараах  магадлалтай.

Зургаа. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Одоогоор өвөрмөц вакцин байхгүй.  Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай.  Үүнд:
- Ханиаж найтаах үедээ алчуур, салфетка, амны хаалт хэрэглэх
- Гараа сайтар савандаж угаах
- Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх
- Нүд, хамар, аманд бохир гараар хүрэхгүй байх
- Гахайн махыг сайтар бүрэн болгон хэрэглэх
- Аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх

- Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1% хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх
- Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
- Онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан оронд зорчихгүй байх
- Олон хүн цугларсан газраар сэлгүүцэхгүй байх

Долоо.  Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
1. ДЭМБ болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай ГТХӨ-ийн талаар мэдээлэл байнга солилцож байна.
2. ГТХӨ-ны талаар танилцуулга бэлтгэн УОК-ын хуралдаанд хэлэлцүүлсэн.
3. УОК-ын энэ оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 28 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
4. ГТХӨ-ийн эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг ЭМЯ-нд байгуулан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
5. Эрүүл мэндийн байгууллагуудадын удирдлагуудад ГТХӨ-ийн талаар мэдээлэл хийж бэлэн байдлыг хангах чиглэл, зөвлөмж өгсөн.
6.  ГТХӨ-ийн талаар  хэвлэлийн бага хурал зохион байгуулсан.
7. Аймаг, нийслэлийн засаг дарга, эрүүл мэндийн газарт сэрэмжлүүлэг хүргүүлж байна.
8. ХӨСҮТ-д дэгдэлтийн үед шуурхай арга хэмжээ авах баг, нөөцийн тасаг /50 ор/, лабораторийн бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж байна.
9. ЭМЯ-ны www.moh.mn, ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвд www.flu.mn веб сайт тогтмол ажиллуулж байна.

Найм. ЭМЯ-наас цаашид авах арга хэмжээ
- Вирүсийн эсрэг эм-тамифлугийн нөөц бүрдүүлэх
- Гахайн томуугийн вирүсийг ялган оношлох оношлуурыг захиалж авах
- Ариутгал, халдваргүйтгэлийн багаж, бодис, нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслэл, хүн амд шаардлагатай амны хаалтын  нөөцийг гарган нэмэгдүүлэх
- ХӨСҮТ-ийн нөөцийн тасгийг өргөтгөх
- Хүн амд зориулсан сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хэвлэл, мэдээлийн хэрэгслээр өргөн сурталчлах.
- Хилээр нэвтрэн орох гарах зорчигчдын биеийн байдалд тавих хяналтыг эрчимжүүлэх /асуумж судалгаа авах, халууныг хэмжих, шинж тэмдэг илэрсэн сэжигтэй тохиолдлыг тусгаарлах/.

 

 
< өмнөх   дараах >

   

Хайлт

Санал асуулга

Та сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна вэ?
 

Ном, товхимол

Advertisement

Хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр97
mod_vvisit_counterӨчигдөр347
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт2424
mod_vvisit_counterЭнэ сард1420
mod_vvisit_counterНийт154037