| |
Хуанли
Sep 2010
| S |
M |
T |
W |
T |
F |
S |
| |
|
|
1 |
2 |
3 |
4 |
| 5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
| 12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
| 19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
| 26 |
27 |
28 |
29 |
30 |
|
|
Full Calendar
Цаг бол алт
Loading Clock...
Онлайн зочидСайтад: 7 зочид холбоотой байна
|
|
|
Томуугийн А(H1N1)v халдварын үеийн зөвлөмж, зааврууд
|
Бичсэн: admin
|
|
Saturday, 31 October 2009 |
|
Лавлах утаснууд ажиллаж байна:
- Томуу, томуу төст өвчин, томуугийн А(H1N1)v вирүсийн шинэ халдварын талаар иргэд, байгууллагад зөвлөгөө өгөх 451798, 454921, 451166 дугаарын 3 утасыг ХӨСҮТ-д өнөөдрөөс /2009.10.26/ эхлэн нэмж ажиллуулж байна. Эдгээр утас ажлын өдөр 9:00-17:00 хүртэл ажиллана. Мэргэжлийн эмч нар байнга зөвлөгөө өгч, асуултанд хариулж байна. Урьд нь 455388, 103 дугаарын утас 24 цагаар ажиллаж байсан тэр хэвээрээ ажиллана.
- Томуу, томуу төст өвчин, томуугийн А(H1N1)v вирүсийн шинэ халдварын тархалтын нөхцөл байдлыг харгалзан өнөөдрөөс эхэлэн эдгээр өвчний тусламж үйлчилгээг гэрийн дуудлага, эргэлтийн журамд шилжүүлэн ажиллаж эхэллээ. Хэрэв танд ханиад томуу хүрсэн шинж ажиглагдвал гэртээ байж, харъяа өрхийн эмнэлэгтээ дуудлага өгч үйлчлүүлэх боллоо. Дуудлагаар үйлчлэх эмч, унааны тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. ТТӨ гэж онош тавьсан бол томуугийн А(H1N1)v вирүсийн шинэ халдвар гэж эмчилнэ. Шинжилгээ хийх шаардлагагүй. Гэрээр эмчлэх энгийн аргуудыг дээр зөвлөмж болгосон байгаа. Хөнгөн хэлбэрийн үед томуу ханиадны үед хэрэглэдэг эм, эмийн бус эмчилгээний аргууд хэрэглэнэ, өвдсөн хүн бүр заавал А(H1N1)v вирүсийн шинжилгээ хийлгэх, тамифлю уух шаардлагагүй. Тийм боломж ч бага. Өвчин хүнд байгаа болон цаашид хүндрэх эрсдэлтэй хүмүүст онцгой анхаарч байх шаардлагатай.
- Манайд гарч байгаа томуугийн А(H1N1)v вирүсийн шинэ халдварын лабораториор батлагдсан 10 сорьцыг Япон улсад баталгаажуулахаар явуулсан. Үүний хариу бүгд 100% А(H1N1)v вирүс мөн байна гэж батлагдаж иржээ. Энэ нь А(H1N1)v вирүс манай хүн амын дунд тархсан, эргэлтэнд орсон байгааг илтгэж байна.
- Томуугийн А(H1N1)v вирүсийн халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс уушигны астам, чихрийн шижин, нэг талын уушиг авахуулсан хагалгааны дараах байдалтай, 2 уушигтаа хатгаатай, жирэмсэн эмэгтэй, цусны даралт ихтэй, хүүхэд гэх мэт 10 гаруй хүнд хүмүүс байсан бөгөөд ихэнх нь эмчлэгдэж эдгэрч гарч байна. Эдгээр хүнд хүмүүст шинж тэмдгийн болон суурь өвчний эмчилгээг тамифлутэй хавсран эмчилсэн байна. Эмнэлэгт хэвтсэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан ч гэсэн өвчний явц хөнгөн хүмүүст тамифлугаар эмчилгээ хийгээгүй. Энэ нь хөнгөн хэлбэрийг заавал тамифлу гэхгүйгээр энгийн эмчилгээний аргуудаар эмчилж болно гэдгийг харуулж байна.
- Өвчлөл бүртгэгдсэнээс хойш 14 хоноход эмнэлэгт хэвтсэн өвчтөн болон харуулдан тандалтын судалгаанд хамрагдсан 1000-аад сорьцын 1/3 нь буюу 358 тохиолдол лабораториор батлагдсан байна. Тархалт Улаанбаатарын 8 дүүрэгт, 27 их дээд сургуульд 42 тохиодол, 31 ЕБС-д, 9 цэцэрлэгт, хөдөөд 5 аймагт бүртгэгдлээ. Томуугийн А(H1N1)v вирүсийн хүндрэлээр 4 нас баралт гарлаа. Үүнээс дүгнэж үзвэл манайд тархалт маш эрчимтэй явагдаж, нас баралт олон улсын байдалтай харьцуулбал бараг 4-5 дахин өндөр байна. Иймээс хувь хүн аль болох халдвар авахгүй өөрийгөө хамгаалж, урьдчилан сэргийлэх, өвдсөн хүн өвчнөө хүнрэхээс сэргийлж эмч нараас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэх, хүндэрсэн өвчтөнд үзүүлэх сэхээн амьдруулах тусламж үйлчилгээг бүх эмнэлгийн байгууллага яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.
|
|
|
|
Ном, товхимол
|
|