|
Written by admin
|
|
Saturday, 31 October 2009 |
|
There are no translations available
Цартахалтай тэмцэхэд байгууллага, компаниуд хамтран ажиллаж, туслаж байна.
- Өнөөдрөөс ДЭМБ-ын зөвлөхүүд ирж Томуугийн А(H1N1)v вирүсийн халдварын тархалтын өнөөгийн байдалтай танилцаж, цаашид хэрхэн ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт зөвлөмж гаргахаар манай удирдлага, зөвлөхүүд, эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
- Томуугийн А(H1N1)v вирүсийн халдвартай тэмцэх арга хэмжээнд дэмжлэг болгож Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шувууны томуутай тэмцэх сэргийлэх төслийн хүрээнд УОБЕГ-аас лабораторийн оношлогооны хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж болох PCR машин 3-ыг ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний лабораторид болон Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт олголоо.
- Хүн амд хүрч үйлчлэх түргэн тусламжийн гэрийн дуудлагын хүртэмжийг сайжруулах зорилгоор ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 25 авто машиныг Улаанбаатар хотын өрхийн эмнэлгийн үйлчилгээнд олгосноос, ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн дуудлагад зориулан 3 СТАРЕКС авто машин хүлээлгэн өглөө.
- Тус төвийн түргэн тусламжийн машины бензин шатахуунд зориулан “Магнай трейд” ХХК-аас ХӨСҮТ-д 4,0 сая төгрөгийн бензин талоны тусламж үзүүллээ.
- Мөн тус төвд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн хэрэгцээнд зориулан “М-Ти-Эс” ХХК-аас 3000 ширхэг сүү бэлэглэн нийлүүллээ. Цартахлын хүнд хэцүү байдлыг даван туулахад ард түмэндээ болон эмнэгийн байгууллага, эмч ажилтан бидний ажилд сайхан сэтгэл гарган тусалсан эдгээр байгууллага, компанид талархаж байгаагаа илэрхийлье.
- ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ болон Сүрьеэгээс бусад халдварын амбулаторийн үйлчилгээг дүүргийн ЭМН-ийн амбулаториор үйлчлүүлэх, ХӨСҮТ-ийн амбулаториор Томуугийн А(H1N1)v вирүсийн халдвар, Томуу томуу төст өвчний амбулаторийн үйлчилгээг ажлын өдөр 9:00-16:00 хүртэл үзүүлэх, 16:00-оос дараагийн өдрийн 09:00 хүртэл халдвартын хүлээн авахаар 2 эмч үзэж үйлчлэхээр зохион байгууллаа.
|