Үндсэн цэс

Хуанли

Sep 2010
S M T W T F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Full Calendar

Цаг бол алт

Loading Clock...

Онлайн зочид

Сайтад: 11 зочид холбоотой байна
   

Мэдээ PDF Хэвлэ Имэйл
Бичсэн: admin   
Wednesday, 04 November 2009

ХӨСҮТ-ийн цар тахлын штаб
АУДИО хуралдаан зохион байгуулж эхэллээ

2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ХӨСҮТ-ийн цар тахлын штабын хуралдаан, аймаг орон нутагт мэргэжлийн зөвлөлгөө өгөх үйл ажиллагааг аудио хэлбэрээр явуулж эхэллээ. Хурал, цуглааны тоог цөөлөх, аль болох олноор цуглахыг хязгаарлах талаар бусдад зөвлөж байгаагаа ажил хэрэг болгох, халдварын эрсдэлийг бууруулахад Мэдээллийн технологийн дэвшлийг ашигласан энэхүү үйл ажиллагаа нь маш олон талын боломж, давуу тал, ашиг тус үзүүлэхийг өнгөрсөн богинохон хугацааны туршлага харууллаа. ХӨСҮТ-ийн цар тахлын штабын мэргэжлийн багууд өглөө бүр цуглаж 1 цаг 30 минутаас 2 цаг үргэлжилсэн хурал хийж байсан бол штабын бүх гишүүдээс гадна оролцогчдын тоог хязгаарлахгүйгээр, бүх хүмүүс ажлын байрандаа байж 30-40 минутанд багтсан 5 удаагийн аудио хуралдааныг зохион байгууллаад байна.

Түүнчлэн Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Сүхбаатар, Төв, Архангай аймгийн цар тахлын ажлын хэсэгтэй /ЭМГ-ын дарга, орлогч, халвар судлаач, нэгдсэн эмнэлгийн дарга, сэхээний тасаг болон халдвартын тасгийн эрлэгч, эмч нар, мэргэжлийн хяналтын болон ЗДТГ-ын халдварт өвчний асуудал хариуцсан түшмэл гм/ ХӨСҮТ-ийн цар тахлын штаб, мэргэжлийн багууд, зөвлөхүүд оролцсон аудио хуралдаан зохион байгуулсан нь амжилттай болж оролцогчдын талархалыг хүлээсэнд бид баяртай байна. 
Аудио хуралдааныг Skype messenger ашиглаж явуулж байгаа бөгөөд энэ нь одоогоор мэдээллийн технологийн салбарт дуу, дүрсийг хамгийн сайн дамжуулдаг Audio хуралдаан зохион байгуулж болдог үнэгүй програм юм.
Хуралдааны явцад мэдээлэл /файл/ солилцох, хуралдааны явцыг бичиж авч хадгалах, протокол хөтлөх зэрэг боломжуудыг одоогоор ашиглаж байгаа бөгөөд цаашид орон нутгийн мэргэжилтнүүдэд цар тахлын үеийн нөхцөл байдалд тохирсон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө, зөвлөмжийг цаг алдахгүй өгөхөд чиглэсэн алсын зайн сургалт явуулах бэлтгэл ажлыг хийж байна.
Та бүхний цартахалтай тэмцэх ажилд хувь нэмрээ оруулах бүхий л санал, санаачлагыг талархан хүлээн авч хамтран ажиллахдаа баяртай байх болно. ХӨСҮТ-ийн цар тахлын штаб: 451186, 99089735 утсаар холбоо барихыг урьж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Ц. Энхбаяр

 
< өмнөх   дараах >

   

Хайлт

Ном, товхимол

Advertisement

Хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр102
mod_vvisit_counterӨчигдөр347
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт2429
mod_vvisit_counterЭнэ сард1425
mod_vvisit_counterНийт154043