|
Untitled Document
ЭМЯ Томуугийн халдварын Эмнэлзүйн зөвлөх багаас гаргасан зөвлөмж-2 Томуугийн цар тахлын үед эмч нарт өгөх зөвлөмж
- Илрэх шинж:
- 380 хэм ба түүнээс дээш халуурах эсвэл бие эвгүйрхэж жихүүцэх
- Чичрүүдэс хүрэх
- Ханиах
- Хоолой торж өвдөх
- Толгой өвдөх
- Хамраас шингэн нус гарах, хамар битүүрэх /нусгайрах/
- Бие тамирдаж сульдах
- Нүдний ухархайгаар чилж өвдөх
- Хоолонд дургүй болох
- Булчин болон үеэр шархирч өвдөх
Untitled Document
Хүснэгт 1. Өвчтөний биеийн байдлыг үнэлэх шалгуур
Үзүүлэлт |
Хөнгөн |
Дунд |
Хүнд |
Биеийн температур |
субфебриль |
380 хэм хүртэл |
380 хэмээс дээш |
Амьсгалын тоо |
20 хүртэл |
20 дээш |
30 дээш |
Амьсгаадалт |
- |
- /+ |
+ |
Хөхрөлт |
- |
-/+ |
++ |
Хөлрөлт |
- |
+ |
++ |
Бачууралт |
- |
+ |
++ |
Судасны цохилтын тоо олшрох |
- |
+ |
++ |
Цусны даралт |
Хэвийн |
Систолын даралт 90 мм МУБ |
Систолын даралт 90 мм МУБ бага |
Уушигны чагналтаар гарах өөрчлөлт |
Амьсгал ширүүн |
Амьсгал суларсан |
Амьсгал шуугиантай |
Биж хам шинж |
- |
-/+ |
+ |
Эрсдэлийн байдал |
- |
-/+ |
+ |
Сатураци SaO2 |
92%-аас дээш |
92%-аас бага |
85 - 90% |
Дээрх үнэлгээгээр:
- Хөнгөн болон дунд зэргийн үед өрхийн эмчийн тасралтгүй хяналтанд гэрээр эмчилнэ.
- Хүнд зэргийн үед заавал эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ.
- Хөнгөн ба дунд явцтай үед хийх эмчилгээ
Дэглэм эмчилгээ
- Хамрын хөндийд 1-2% Содын /NaHCO3/ уусмал дусааж, амны хөндийг 5-6 удаа зайлах
- Утлага эмчилгээ /Сод/
- Шингэн ихээр уулгах
- Тамхи хэрэглэхгүй байх
- Амин дэмээр баялаг чанартай хоол хэрэглэх
Биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор Мана-4, Норов-7, Лидэр-7 эдгээр тангийн аль нэгийг өдөрт 2 удаа зааврын дагуу ууж хэрэглэнэ.
Витамин С ууна.
Шинж тэмдгийн эмчилгээ
- Халуун бууруулах, өвдөлт намдаах үрэвслийн эсрэг үйлдэлтэй стероид бус бүлгийн эм сонгон хэрэглэнэ /Аспирин хэрэглэхгүй/.
- Цэр ховхлох , ханиад намдаах эмүүдийг сонгон хэрэглэнэ.
- Шаардлагатай тохиолдолд хоёрдогч халдварын шинж илэрсэн үед өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик хэрэглэнэ.
Хөнгөн үед гэрээр 7 хоног хүртэл эмчилж хянана.
- Дунд зэргийн явцтай өвчтөнд стационарт хийх эмчилгээ
Томуу өвчний явц дунд зэрэгтэй боловч өвчтөн эрсдэлийн бүлэгт хамаарагдаж байгаа бол дүүргийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ.
Доорх шинжилгээнүүдийг заавал бүрдүүлнэ. Шаардлагатай тохиолдолд давтаж хянах. Үүнд:
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Бөөрний үйл ажиллагаа
- Элэгний үйл ажиллагаа
- Цээжний рентген шинжилгээ
- Зүрхний цахилгаа бичлэг
- С-урвалт уураг
- Хүчил суурийн байдал
- Залгиур болон хөөмийн арчдас, цэрний бактериологи шинжилгээг тус тус авна.
Эмнэлэгт хянах шалгуур:
Хүснэгт 1. үзүүлэлтүүд дээр нэмж
- Пульсоксиметрээр захын цусны О2-ын хангамжийг тогтмол хянах /сатураци/
- Биеийн халууныг 2 цаг тутамд үзэх
Хийх эмчилгээ:
- Хөнгөн ба дунд үеийн дэглэм сувилгааг хэвээр үргэлжлүүлэх
- Сувилгааны байнгын хяналт
- Вирүсийн эсрэг эмчилгээ. Үүнд: Тамифлю /75 мг/ өдөрт 2 удаа уулгана.
- Биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ: Витамин С, В бүлгийн амин дэмүүдийг парентераль замаар хийнэ.
- Хордлого тайлах, шингэн сэлбэх эмчилгээг заалтаар хийнэ.
- Хавсарсан, архаг суурь өвчтөнд нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авна.
- Хоёрдогч халдвар хавсарсан, уушигны үрэвсэлтэй үед үүсгэгчээс хамааруулан антибиотик эмчилгээг яаралтай эхлэнэ.
Хүснэгт 2. Томуугийн цартахлын үед хатгалгаар хүндэрч болзошгүй болон хатгалгаар хүндэрсэн насанд хүрэгсдийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдолд хэрэглэх антибиотик
№ |
Эхний ээлжийн сонголтын эм |
Хоёрдох сонголтын эм |
|
Хатгалгаар хүндрээгүй уушгины архаг бөглөрөлт өвчтэй хүмүүс болон цочмог бронхиттой тохиолдолд |
Co-amoxiclav 625 мг-аар өдөрт 3 удаа, уулгах, эсвэл
Doxycycline 200 мг-аар эхлэж цааш нь 100 мг-аар өдөрт нэг удаа уулгах |
Макролидын бүлгийн эм (Erythromycin 500 мг-аар өдөрт 4 удаа уулгах, эсвэл clarithromycin 500 мг-аар өдөрт 2 удаа уулгах), эсвэл
Флюороквинолоны бүлэг (levofloxacin 500 мг-аар өдөрт 1 удаа ) |
|
Хүндэвтэр үед |
Co-amoxiclav 625 мг-аар өдөрт 3 удаа, уулгах, эсвэл
Doxycycline 200 мг-аар эхлэж цааш нь 100 мг-аар өдөрт нэг удаа уулгах, эсвэл
Судсаар тарих шаардлагатай үед:
Co-amoxiclav 1.2 гр-аар өдөрт 3 удаа, эсвэл
Cefuroxime 1.5 гр-аар өдөрт 3 удаа, эсвэл cefotaxime 1гр-р өдөрт 3 удаа |
Макролидын бүлгийн эм (Erythromycin 500 мг-аар өдөрт 4 удаа уулгах, эсвэл clarithromycin 500 мг-аар өдөрт 2 удаа уулгах), эсвэл
Флюороквинолоны бүлэг – пневмококкийн эсрэг илүү үйлдэл үзүүлэх эм (levofloxacin 500 мг-аар өдөрт 1 удаа, эсвэл moxifloxacin 400 мг-ар өдөрт 1 удаа уулгах ), эсвэл
Судсаар тарих шаардлагатай үед:
Макролидын бүлгийн эм (Erythromycin 500 мг-аар өдөрт 4 удаа судсаар, эсвэл clarithromycin 500 мг-аар өдөрт 2 удаа ), эсвэл
levofloxacin 500 мг-аар өдөрт 1 удаа |
|
Хүнд үед |
Co-amoxiclav 1,2 гр-р өдөрт 3 удаа судсанд тарих, эсвэл
Cefuroxime 1,5 гр-аар өдөрт 3 удаа судсанд тарих, эсвэл
Сefotaxime 1гр-р өдөрт 3 удаа судсанд тарих
Дээрх эмийн аль нэгэнтэй нь хавсраад:
Макролидын бүлгийн эм (Erythromycin 500 мг-аар өдөрт 4 удаа судсанд, эсвэл clarithromycin 500 мг-аар өдөрт 2 удаа судсанд тарих ) |
Флюороквинолоны бүлэг – пневмококкийн эсрэг илүү үйлдэл үзүүлэх эм (levofloxacin 500 мг-аар өдөрт 2 удаа судсанд тарих)
Үүнтэй хавсраад:
Макролидын бүлгийн эм (Erythromycin 500 мг-аар өдөрт 4 удаа судсанд, эсвэл clarithromycin 500 мг-аар өдөрт 2 удаа судсанд тарих), эсвэл
Β-лактамазад тэсвэртэй антибиотик (Co-amoxiclav 1.2 гр-р өдөрт 3 удаа судсанд тарих, эсвэл Cefuroxime 1.5 гр-аар өдөрт 3 удаа судсанд тарих, эсвэл Сefotaxime 1гр-р өдөрт 3 удаа судсанд тарих) сонгох |
Тайлбар: *- Тухайн антибиотикт харшилтай болон үр дүн өгөхгүй тохиолдолд сонгох антибиотик Хүснэгт 3
Томуугийн цартахлын үед үүсэх нянгийн шалтгаант хатгалгааны үүсгэгчээс хамааруулж антибиотикийг сонгох нь
|
Үүсгэгч |
Эхний сонголтын эм |
Хоёрдох сонголтын эм |
|
S.Pneumoniae |
Amoxicillin-500мг-1гр-р өдөрт 3 удаа уулгах, эсвэл
Benzylpenicillin- 1,2гр –р өдөрт 4 удаа судсанд тарих |
Cefuroxime – 0,75-1,5гр-аар өдөрт 3 удаа судсанд тарих, эсвэл
Сefоtaxime -1-2гр-аар өдөрт 3 удаа судсанд тарих, эсвэл
Ceftriaxone-2гр-аар өдөрт 1 удаа судсанд тарих, эсвэл
Erythromycin - 500 мг-аар өдөрт 4 удаа уулгах, эсвэл
Clarithromycin-500мг-аар өдөрт 2 удаа уулгах |
S.Aureus |
Метациллинд мэдрэг байвал:
Flucloxacillin - 1-2 гр-р өдөрт 4 удаа судсанд тарьж
±* Rifampicin 600мг-р өдөрт 1 удаа эсвэл 2 удаа уулгах болон судсанд тарина. Метациллинд тэсвэртэй байвал:
Vancomycin 1гр-р өдөрт 2 удаа судсаар тарихдаа тунг хянана
±* Rifampicin 600мг-р өдөрт 1 удаа эсвэл 2 удаа уулгах болон судсанд тарина.
|
|
|
H.Influenza |
β-лактамаза нийлэгжүүлдэггүй байвал:
Amoxicillin 500мг өдөрт 3 удаа уулгах, эсвэл
Ampicillin 500мг өдөрт 4 удаа судсанд тарих β -лактамаза нийлэгжүүлдэг байвал:
Co –amoxiclav 625 мг –р өдөрт 3 удаа уулгах, эсвэл 1.2 гр-р өдөрт 3 судсанд тарих
|
Cefuroxime – 750 мг-1,5гр-аар өдөрт 3 удаа судсанд тарих, эсвэл
Сefоtaxime - 1-2гр-аар өдөрт 3 удаа судсанд тарих, эсвэл
Ceftriaxone-2гр-аар өдөрт 1 удаа судсанд тарих, эсвэл флюороквинолоныг уулгах болон тарих |
|
Грамм сөрөг enteric bacilli |
Cefuroxime –1.5гр-аар өдөрт 3 удаа судсанд тарих, эсвэл
Сefоtaxime - 1-2гр-аар судсаар өдөрт 3 удаа судсанд тарих, эсвэл
Ceftriaxone- 1-2гр-аар өдөрт 2 удаа судсанд тарих, эсвэл |
Флюороквинолоныг судсанд тарих, эсвэл
Imipenem - 500мг-аар өдөрт 4 удаа судсанд тарих эсвэл
Бусад carbapenem болон meropenem, ertapenem хэрэглэх |
|
P.Aeruginosa |
Ceftazidime- 2гр-аар өдөрт 3 удаа судсанд тарих
±*Gentamicin хэрэглэх, тунг хянах |
Ciproflaxacin - 400мг-аар өдөрт 2 удаа судсанд тарих
±*Gentamicin хэрэглэх, тунг хянах |
|
Тайлбар: ±*- энэ эмийг хавсарч хэрэглэнэ эсвэл хавсрахгүй байж болно.
|