|
There are no translations available
Халдварт өвчний мэдээ - 2010.03.09-ны өдрийн 10 цагийн байдлаар
2010 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн өглөөний 9 цагийн байдлыг өнгөрсөн өдрийн мөн үетэй харьцуулахад Улаанбаатар хотод:
- эмнэлгийн амбулатороор үйлчлүүлсэн хүний тоо 1326-аар буурч, томуу, томуу төсөт өвчний учир үзүүлсэн тоо 216-аар нэмэгдсэн, хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүний тоо 1452-аар цөөрч, ТТӨ-ний улмаас хэвтэж байгаа өвчтөн 967-оор буурч, хүнд өвчтөний тоо 73-аар, ЯТТ-ын дуудлага 946-аар, ТТӨ-ий дуудлага 567-оор буурсан,
- Хүүхдийн түргэний дуудлага 459, үүнээс ТТӨ-ний дуудлага 357-оор тус тус буурсан үзүүлэлттэй байна.
- Батлагдсан орноос давж илүү гарсан өвчтөн хэвтүүлж буй орны ачаалал 533, эдгэрч гарч байгаа өвчтөн болон шинээр хэвтэж байгаа өвчтөний тоо 145/148, үүнээс эдгэрч гарсан хүүхэд болон шинээр хэвтсэн хүүхдийн харьцаа 130/108 байлаа.
- Улсын хэмжээнд A(H1N1) –ийн нийт батлагдсан тохиолдол 1384 үүнээс Улаанбаатарт 844, хөдөөд 540, нийт нас барсан тохиолдол 30, өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 11 хэвтэн эмчлэгдэж байгаа бөгөөд тэдний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарах болж байна. Сүүлийн өдрүүдэд A(H1N1)-ийн сэжигтэй гэсэн дуудлага ирээгүй байна.
- Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмнэл зүйгээр сэжигтэй гэсэн оноштой 8 хүн эмчлэгдэж байгаагаас 3 нь хүнд байдалтай эмчлэгдэж байгаа юм байна.
Энэ баярын үеэр нийтийн анхаарал татахаар хурц халдварт өвчин, хоолны хордлого гараагүй, тайван байсан байна.
ХӨСҮТ-ийн сургалт, хэвлэл мэдээллийн алба.
|