• 21 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 19,4%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 6,4%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, анхаарал татах хэмжээнд хүрсэн байна.
• Хөдөө аймгуудаас Хөвсгөлд 41,1%, Булганд 37,2%, Говь-Алтайд 34,2%, Хэнтийд 29,7%, Сүхбаатарт 27,8% нь тус тус ТТӨ эзэлж өвчлөл өндөр байгаа нь тогтоосон заавар журмаар бол онцгой байдлын хэмжээнд авч үзэх хэмжээнд хүрч байна. Иймээс утсаар холбоо барьж, зөвлөгөө өгч, Дархан-уул, Орхон, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгуудад мэргэжлийн багууд ажиллаад ирлээ. Дархан-уул, Орхон аймагт томуугийн шинжилгээний салбар лаборатори байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой болсон талаар орон нутгийн байгууллага, мэргэжилтнүүд сэтгэл хангалуун байна.
• Улсын хэмжээний томуугийн харуулдан тандалтын 47 нэгжээс ирүүлсэн 196 сорьцны 86 буюу 52,4%-д нь томуугийн В вирүс эерэг тодорхойлогдсон байна.
• УБ хотын томуугийн харуулдан тандалтын 31 нэгжээс ирүүлсэн сорьцны 44 буюу 36,4%-д нь томуугийн В вирүс эерэг тодорхойлогдсон.
• Нийслэлийн хүүхдийн ор бүхий 4 дүүргийн нэгдсэн эмнэлэгт тандалт хийж зөвлөгөө өгөх ажил үргэлжлэн хийгдэж байна. Орны ачаалал өмнөх 7 хоногийн түвшинд байна.
• Томуугийн A(H1N1) вирүсийн халдварын онош батлагдсан нийт тохиолдол 1384 болсноос Улаанбаатар хотод 844 тохиолдол, орон нутагт 540 тохиолдол байна.
• Томуугийн A(H1N1) вирүсийн халдварын эсрэг вакцинаар нийслэлийн дүүргүүдийн сургуулийн хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.
• Вирүст хепатитын өвчлөлийн тархалтыг хязгаарлах, хяналтанд авах үндэсний стратеги (2010-2015) боловсруулах ажлын хэсэгт гэдэсний халдварын тасгийн эмч нар оролцон ажиллаж урьдчилсан төслийг ЭМЯ-нд хүргүүлээд байна.
• Томуугийн цартахлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж дуусгаад энэ 7 хоногт ЭМЯ-нд хүргүүлэхэд бэлэн болж байна.
Сүрьеэгийн тандалт судалгааны алба Сүрьеэтэй тэмцэх олон улсын өдрийг 3 дугаар сарын 23-ыг угтсан ажлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийж байна.
Сүрьеэгийн тусламж үйлчилгээний 2010 оны эхний саруудын мэдээгээр үзлэгийн тоо нэмэгдсэн, өвчлөл өнгөрсөн оныхоос бага зэрэг өссөн дүнтэй гаргасан байна. Сүрьеэ бол манайд гарч байгаа халдварт өвчний дотор анхаарал татсан асуудал мөн. Яагаад гэвэл монголчуудыг өвчлүүлж байгаа халдварт өвчний эхний 5 өвчний нэгэнд сүрьеэ ордог, мөн хамгийн олон хүнийг үхэлд хүргэж байгаа халдварт өвчин бол сүрьеэ ... гэх мэт
Сүрьеэтэй тэмцэх стратегийг хэрэгжүүлэх 2012-2015 онд шаардлагатай төсөв боловсруулахад ДЭМБ-ын зөвлөхтэй хамтарч ажиллаж, дүнг хэлэлцүүлсэн байна.
ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд Өнгөрсөн 7 хоногт 709 хүнд үзлэг хийснээс 308 нь урьдчилан сэргийлэх үзлэг, 106 нь сайн дурын зөвлөгөө шинжилгээ байжээ. 355 сорьцод ХДХВ, тэмбүү, наацын шинжилгээ хийхэд тэмбүү 10, заг хүйтэн 15, трихомониаз 18 шинээр илэрч, 95 хүнд шинээр болон үргэлжлэх эмчилгээ хийсэн байна. ХДХВ/ДОХ-той 4 хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоож, группт орох асуудлыг шийдсэн байна
Нэгдсэн лабораторийн алба клиникийн болон амбулаториор үйлчлүүлсэн 3360 хүний, 9210 сорьцод шинжилгээ хийснээс 521 нь эерэг илэрсэн байна.
Тандалтын Үндэсний нэгжид улсын хэмжээний 144 нэгжээс хүлээж авсан 9 дэх долоо хоногийн мэдээнээс үзвэл, мэдээлэгдсэн хамшинжүүдээс: шарлалт-52,0%, томуу,томуу төст өвчин- 26,3%, цусархаг суулгалт-9,2%, цэврүүт тууралт-3,2% байна. Шарлалттай хамшинж Хөвсгөл, Баян-Өлгий, Булган, Улаанбаатар хот, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгуудад зонхилж байна. Эдгээр аймгууд болон Улаанбаатар хотод ойрын үед болон энэ хавар вирүст хепатитын өвчлөл ихсэж болзошгүй гэдгийг анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг зөвлөж байна.
Гадаад мэдээ:
1. Хятадын өмнөд Гуандо мужийн эмнэлэгт кесеров хагалгаа хийлгэсний улмаас 18 эмэгтэй нянгийн гаралтай халдвараар өвчилж, 7 нь шинжилгээгээр батлагджээ. Тус эмнэлэг нь кесеров хагалгаа хийх үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Лабораторийн шинжилгээгээр бүх өвчтөнд сүрьеэгийн бус микобактер илэрчээ. Эх-хүүхдийн тусламж үйлчилгээний Шензен эмнэлэгт 166 өвчтөн мэс заслын дараа нянгаар халдвар авч өвчилсөн тухай мэдээ байна.
2. Москвагийн ойролцоо дүүрэгт галзуу нохой хүн рүү дайрч 14 хүнийг гэмтээж хазжээ. Москвагийн Истаринское дүүрэгт мөн галзуу нохой хүн рүү дайрсан ба хүмүүсийг вакцинжуулах ажлыг хийж, харин мал эмнэлгийн үйлчилгээний газраас нохдод нойрсуулах тариа хийж эхлээд байна. Нийт 32 хүнд галзуугийн эсрэг вакцин хийж, 14 хүний биеийн байдалд эмнэлгийн хяналт тавьж байна.
3. Англид боомын өвчлөл бүртгэгдэж, 14 тохиолдол нь лабораториор онош батлагдаж, үүнээс 7 тохиолдол нь нас барсан. Эхний тохиолдол нь 2010 оны 1 сарын 6 нд бүртгэгджээ.
4. 2010 он гараад Германд боомын улмаас өвчтөн нас барсан тохиолдол гарсан тухай мэдээлжээ.
Боом бол мал амьтад, газрын хөрс, малын арьс ноос зэрэг түүхий эдээс зонхилж хүнд халдварладаг өвчин. Манай улсад энэ өвлийн зудаар үхсэн мал амьдын сэг зэмийг устгах, ариутгахдаа онцгой болгоомжтой, анхааралтай хандахыг зөвлөе.
5. 2010 оны 2 сард АНУ-д Лассын халууралт бүртгэгдлээ.48 настай эрэгтэйд халууралт, үеэр өвдөх, миокардит шинж илэрчээ.Өвчтөн хөдөө 13 хоног явсан байна. Аялалын явцад суулгалт, бөөлжилтын шинж тэмдэггүй байгаад, 17-нд эмнэлэгт суулгалт, хоолой сэрвэгнэх шинж илэрсэн. 22-нд лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан. Өвчтөний биеийн байдал сайжирч байна.
6. Шувууны томуугийн A(H5N1)-ээр үүсгэгдсэн хүний өвчлөл Египитэд 104 тохиолдол бүртгэгдсэнээс 30 нас барсан, Хятадад 7 тохиолдол гарсанаас 4 нас барсан, Комбожид 1 тохиолдол, Индонезед 20 тохиолдол гарч, 19 нас барсан, Вьетнамд 115 тохиолдол гарч, 58 нас барсан тухай мэдээлсэн байна.
2010 оны 2-3 сард Египтэд 5 тохиолдол бүртгэгдсэн нь 1-53 насны хүмүүс байна.
Халуурах, ханиах амьсгал саатах нусгайрах, шинж тэмдэг илэрч эмнэлэгт хэвтжээ.
Судалгаагаар шувуутай хавьталтай байсан нь тогтоогджээ.
Вьетнамд 3 тохиолдол бүртгэгджээ. 3-38 насны хүмүүс байна. /1 нас барсан/
Гэртээ шувуу тэжээдэг байсан тухай мэдээлжээ.
Энэ байдлуудаас харахад шувуу ирэх үеэс эхлээд шувууны томуугаас сэргийлэх арга хэмжээгээ сэргээж эрчимжүүлэх шаардлага хэрэгцээ гарч болзошгүй байгааг анхааруулъя.
ХӨСҮТ-ийн Сургалт, хэвлэл мэдээллийн алба.