Үндсэн цэс

Хуанли

Sep 2010
S M T W T F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Full Calendar

Цаг бол алт

Loading Clock...

Онлайн зочид

We have 9 guests online
   

Томуугийн А(H1N1)v халдварын үеийн зөвлөмж, зааврууд

Томуугийн А (H1N1) вирүсийн өвчлөлийн сэжигтэй тохиолдол
2009-06-11
There are no translations available Ердийн ханиад томуугийн үед илрэх шинж тэмдгүүд (нус гоожих,... Read more...
Ард иргэдэд өгөх зөвлөмж
2009-06-11
There are no translations available Халдвар авахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? ... Read more...
Томуугийн цартахлын талаар товч мэдээлэл
2009-06-11
There are no translations available Нэг. Томуугийн цартахлын талаар товч мэдээлэл Дэлхий дахинд... Read more...
ДЭМБ-ын түр заавар
2009-05-26
There are no translations available А(H1N1)SWL ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН БА СЭЖИГТЭЙ ӨВЧТӨНТЭЙ... Read more...
Мэдээлэлтэй байх
2009-05-18
There are no translations available Гахайнаас гаралтай томуугийн А (H1N1) шинэ вирүс 2009 оны 4 дүгээр... Read more...
Томуугаас сэргийлэх энгийн зөвлөмж
2009-05-13
There are no translations available Хэрэв таны бие тавгүйрхэж өндөр халуурч, ханиалгаж, хоолой... Read more...
Хүүхдийн байгууллагад өгөх Зөвлөмж
2009-05-12
There are no translations available Томуугийн А хүрээний H1N1 вирүсээр үүсгэгдсэн томуугийн... Read more...
Эмийн эмчилгээ
2009-05-12
There are no translations available Томуугийн эмийн эмчилгээний ЗӨВЛӨМЖ Та эмийг аюулгүй,... Read more...
ХДХВ-ийн халдварын 3 шинэ тохиолдол илэрлээ PDF Print E-mail
Written by admin   
Monday, 19 April 2010
There are no translations available

ХДХВ-ийн халдварын тархалт нэмэгдэж байгаа тул ард иргэд, ялангуяа залуучууд уг халдвараас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.

Иргэн бүр ХДХВ-ийн халдвар гэж юу болох, уг халдвар ямар замаар халддаг, яаж урьдчилан сэргийлдэг, ямар хор хохиролтойг сайтар мэдэж ойлгох, өөрсдийгөө хамгаалах наад захын арга хэмжээг хэрэгжүүлж сурах, халдварт өртөж болзошгүй эрсдэлээс болгоомжилж, зайлсхийж байх нь зүйтэй юм.

 

Хэрэв хэзээ нэгэн цагт ХДХВ-ийн халдвар авах эрсдэлтэй байдал тохиолдож байсан бол сайн дураараа ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь зүйтэй. Улсын хэмжээнд 60-аад цэгт ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв ажиллаж байна. Бүх аймгуудын төв, хотын дүүргүүдэд, клиникийн нэгдсэн эмнэлэг, зарим суманд, хувийн эмнэлэгт шинжилгээ хийж байгаа. Шинжилгээ хийлгэж, хариугаа мэдэж, зөвлөгөө авах нь олон талын ашигтай. Халдвар авсанаа эрт мэдэж, хяналтанд орох нь халдвараа бусдад тараахаас эрт сэрэмжлэн, дагалдах халдвараас сэргийлэх эмчилгээ хийлгэх, ДОХ-ын эсрэг эмчилгээ хийлгэж урт удаан амьдрана, оройтож ирвэл эмнэлэг эмч нар туслах боломж хомс гэдгийг хэлмээр байна. Өнгөрсөн 7 хоногт зөвхөн ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 1027 хүн үзүүлж үйлчлүүлсэнээс 690 нь урьдчилан сэргийлэх зорилгоор, 320 хүн сайн дураараа шинжилгээ хийлгэсэн нь байна. Энэ нь хүмүүс энэ чиглэлээр эмнэлэгт хандах, эрүүл мэндийнхээ талаар анхаарах хандлага өөрчлөгдөж сайжирч байгаагийн илрэл юм. Шинжилгээ хийлгэсэн, түүгээр ч барахгүй БЗДХ болон ХДХВ-ийн халдвартай ч юм уу өвчтэй илэрсэн ч таны нууцыг хадгалдаг гэдгийг мэдэх хэрэгтэй.

Үүний зэрэгцээ төр засгаас авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх хэрэгтэй байна. ДОХ-ын тухай хуулийг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөн шинэчлэх, ДОХ-той тэмцэх сэргийлэх Үндэсний стратегийг батлаж хэрэгжүүлэх, ДОХ-той тэмцэх сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдсан Үндэсний Хороо, аймаг, нийслэл, дүүрэг, яамдын дэргэдэх салбар зөвлөлүүд, байгууллага, аж ахуйн нэгжүүд, хэвлэл мэдээллийнхэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж, дор бүрдээ ажлаа эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэхэд анхаарах нь тархалтыг хязгаарлахад чухал арга хэмжээ болно.

Өнгөрсөн 7 хоногт ХДХВ-ийн халдварын 3 тохиолдол шинээр илэрч, лабораторийн шинжилгээгээр онош батлагдаж, уг халдварын 67.68.69 дэхь тохиолдлууд бүртгэгдлээ. Эдгээр шинэ тохиолдолын 2 нь Улаанбаатар хотын оршин суугчид бөгөөд идэвхтэй тандалтаар илэрсэн, 1 нь орон нутгаас илэрсэн байна. 2 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй, 20-24 настай залуучууд байна. Одоогоор тэдний биеийн байдалд гарсан өөрчлөлтгүй ХДХВ-ийн халдварын шинж тэмдэггүй үедээ байна. Биеийн байдал, дархлааг нь үнэлэх шинжилгээнүүд хийгдэж байгаа. Илэрсэн шинэ тохиолдлуудын халдварын тархварын судалгаа явагдаж байна.

ХӨСҮТ-ийн сургалт, хэвлэл мэдээллийн алба.

 
< Prev   Next >

   

Хайлт

Санал асуулга

Та сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна вэ?
 

Ном, товхимол

Advertisement

Хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр84
mod_vvisit_counterӨчигдөр347
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт2411
mod_vvisit_counterЭнэ сард1407
mod_vvisit_counterНийт154024