picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 2-р сарын 01, Баасан гариг, 13:04

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДЭЭД БАЙГАА

ХДХВ/ДОХ-ЫН ТОХИОЛДЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

2013оны 1 дугаар сарын 21-ны  байдлаар Монгол улсад ХДХВ/ДОХ-ын нийт 127тохиолдол бүртгэгдсэн байна. ХДХВ-ийн халдварын тархалт насанд хүрэгчдийн дунд 0.1%-иас бага байгаа бөгөөд 2011 оны эцсийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 674 хүн байж болох тооцоолол хийсэн байна /Spectrum/EPP 4.47/.

Бүртгэгдсэн тохиолдлуудад ХДХВ-ийн халдвар бэлгийн замаар дамжсан байна. Цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Халдвартай 7 эхээс төрсөн  8  хүүхдэд (1 эх давтан төрсөн) ХДХВ-ийн халдвар илрээгүй байна.

 Нийт тохиолдлын 90.6% (n=115) Улаанбаатар хотоос оношлогдсон бол, 9,4% (n=12) хөдөө орон нутгаас оношлогджээ.

Үүн дээр,  гадаадын 16 иргэд ХДХВ-ийн халдвартай нь Монголд тогтоогдсон.

Нийт тохиолдлын 81.1% (n=103) эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний 82,5% (n=85) ЭБЭ-үүд байна. Эмэгтэйчүүд 18,3% (n=23 ) бөгөөд түүний дотроос 43,5% (n=10) нь ЭБҮ-д байна.

ХДХВ-ийн халдвартай нь тогтоогдсон нийт тохиолдлын 17 нь нас барсан. Үлдсэн тохиолдлын 45нь шинж тэмдэггүй ХДХВ-ийн халдварын үедээ, 64 нь ДОХ-ын шатандаа байна. Одоогийн байдлаар 53хүн РВЭЭ-нд орон эмчлэгдэж байгаа.

Монгол улсад амьдарч байгаа ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн дунд нийгэм эдийн засгийн байдал баталгаагүй буюу гэр оронгүй, бүртгэлтэй хаяггүй, ажилгүй, ядуу буюу нэн ядуу түвшний, архи хэтрүүлэн хэрэглэгчид цөөнгүй байна. Мөн өмнө нь хилийн чанадад аялж сурч, ажиллаж байсан хүмүүс байна.

 

ДОХ,БЗДХ-ын тандалт судалгааны алба

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он