picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Заг хүйтэн өвчин

Шээс бэлгийн замын эрхтэнүүдийг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин. Ховор тохиолдолд нүдний салст, залгиур хоолой болон шулуун гэдэсний салст бүрхэвчийг гэмтээнэ.

  • Халдвар дамжих зам

Бэлгийн замаар дамжин халдварлана. Заг хүйтний халдвартай эхээс төрөх замаар болон халдвартай эх хүүхдээ асрах үед халдвар нярайд дамжина.

Нууц хугацаа: эрэгтэйд 2-5 хоног, эмэгтэйд 5-10 хоног.

  • Илрэх шинж тэмдэг

o   Эрэгтэйчүүдийн 90-95%-д шинж тэмдэг хурц илэрнэ. Энэ үед шээсний сүв загатнах хорсох, шээхэд өвдөх зэрэг зовиур илрэх ба шээсний сувгаас шар ногоон өтгөн идээ гарна.

o   Эмэгтэйд ихэвчлэн шинж тэмдэггүй, балархай хэлбэрээр (75%)тохиолдоно. Энэ үед бэлэг эрхтэн орчим эвгүй оргих, загатнах зовиур илэрч, умайн хүзүүний сувгаас салсархаг идээрхэг ялгадас гарна. Умайн хүзүүний салст улайж хавагнан үрэвсэнэ.

  • Нярайн заг хүйтний халдвар

Заг хүйтний халдвартай жирэмсэн эмэгтэйгээс төрөх замаар нярайд халдвар дамжиж заг заг хүйтний гаралтай нүдний салстын үрэвсэл үүсэж, улмаар эмчилгээ хийлгээгүй тохиолдолд нүдний эвэрлэг гэмтэн шархлаж сохрох аюулд хүргэнэ.

  • Заг хүйтний халдварын хүндрэлүүд

Заг хүйтний халдвар нь эмчилгээ хийлгээгүй тохиолдолд эрэгтэйчүүдэд түрүү булчирхай болон төмсөгний дайврын үрэвсэл болон үргүйдэлд хүргэдэг.

Эмэгтэйчүүдэд аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлээр хүндэрч улмаар хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт, үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт зэрэг хүндрэлүүд үүсгэнэ.

 

Халдварт өвчнүүд

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он