picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Хламидын халдвар

Шээс бэлгийн замын халдварт өвчин

  • Халдвар дамжих зам

Бэлгийн замаар дамжин халдварлана. Хламидийн халдвар нярайд төрөх замаар дамжина.

  • Илрэх шинж тэмдэг

Нууц хугацаа 10-15 хоног.

Хламидийн халдвар эрэгтэйчүүдэд, эмэгтэйчүүдэд шинж тэмдэггүй хэлбэрээр явагдах ба эмэгтэйчүүдэд илрэх шинж тэмдэг нь заг хүйтний халдварын үед илрэх шинжүүдтэй төстэй байдаг.

o   Хламидийн халдварын үед эрэгтэйчүүдэд шээсний сүв орчим ирвэгнэх загатнах, шээхэд хорсох зовиур илэрч, шээсний сувгаас бага хэмжээний салсархаг ялгадас гарна.

o   Эмэгтэйчүүдэд доош юм гарах, загатнах, ойр ойрхон савирч шээх, бэлгийн хавьтлын үед өвдөх ба умайн хүзүүний салст улайж хавагнаж, их биш хэмжээний салсархаг идээрхэг ялгадас гарна.

  • Нярайн хламидийн халдвар

Хламидийн халдвартай эхээс төрсөн нярайд төрсний дараа нярайн нүдний салстын үрэвсэл, нярайн уушигны хатгаа үүснэ.

  • Хламидийн халдварын хүндрэлүүд

Хламидийн халдвар нь эмэгтэйчүүдэд аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл үүсгэж, хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт, умайн гадуурх жирэмслэлт болон үргүйдэлд хүргэж болно.

Эрэгтэйчүүдэд түрүү булчирхай болон төмсөгний дайврын үрэвсэл үүсгэж улмаар үргүйдэлд хүргэнэ.

  • Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

o   Заг хүйтний болон хламидийн халдвар илэрсэн тохиолдолд эмчийн хяналтанд орж, эмчилгээг гүйцэд хийлгэх

o   Бэлгийн хавьтагчийг эрт эмчлэх

o   Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгэвч байнга зөв хэрэглэж занших

o   Нярайн халдвараас сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүдэд хяналтанд эрт орж, БЗДХ-ыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он