picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Бэлгийн үү

Бэлгийн үү өвчин нь вирүсээр үүсгэгддэг. Бэлэг эрхтэн, түүний орчмын арьс, салст дээр нарийн суурьт үү ургацагууд гарч олон дахидаг бэлгийн замаар дамжих халдвар юм.

  • Бэлгийн үүний үед илрэх шинж тэмдэгүүд

o   Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг тодорхойлоход хүндрэлтэй, дунджаар 1-8 сар байна.

o   Бэлгийн үү нь бэлэг эрхтэн, умайн хүзүү, үтрээ, шээсний суваг болон хошногоны амсар орчимд элбэг гарна.

o   Ихэнх тохиолдолд ямар нэг зовиур илэрдэггүй. Үүн хэмжээ байрлалаас шалтгаалан өвдөлт өгөх, загатнах зэрэг шинж өгч болно.

o   Гарсан үүг харахад тахианы залаа буюу цэцэгт байцаатай төстэй байдаг.

o   Өвчин дахиж болно.

  • Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

o   Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчинэ. Үнэнч нэг хавьтагчтай байна.

o   Аюулгүй бэлгийн харьцааг эрхэмлэж бэлгэвчийг зааврын дагуу зөв тогтмол хэрэглэнэ.

o   Хэрэв эмчилгээ хийлгэсэн бол эмчилгээний дараах  эхний 3 сард дахилт өгөх нь элбэг байдаг учраас энэ үед анхаарах нь чухал.

o   БЗДХ-ын талаар зөв мэдлэгтэй байж, халдвар дамжихаас сэргийлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.

o   Эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд тогтмол хамрагдах шаардлагатай.

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он