picma.ru | 1joomla.ru
Мэдээ мэдээлэл
PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 1-р сарын 09, Мягмар гариг, 14:57

ДЭМБ-ын суурин төлөөлөгч болон зөвлөх ХӨСҮТ-д ажиллав. 

ОУЭМД-ийн үндэсний зохицуулагч байгууллагын үйл ажиллагаа болон Шинэ болон сэргэж буй халдварын талаарх НДББ-ийн стратегийн хэрэгжилт, туршлага, бэрхшээл, сургамжийн талаар маш үр дүнтэй уулзалт боллоо. 

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 1-р сарын 05, Баасан гариг, 15:26

Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын тогтолцооны чадавхийг сайжруулах тухай €тушаалын төсөл санал авч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Өнгөрсөн оны тавдугаар сард ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс дахь Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн талаар хийгдсэн хамтарсан үнэлгээний багаас 

гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын зүгээс Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын тогтолцооны чадавхийг сайжруулах тухай €тушаал гаргахаар төлөвлөж байна. Энэ тушаал батлагдсанаар халдварт өвчний хамшинж, сэжигтэй, өвөрмөц тохиолдлын тодорхойлолтыг болон тандах журам, долоо хоногийн мэдээний хүснэгтийг тус тус батлах юм. Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын тогтолцооны чадавхийг сайжруулах тухай тушаалын төслийг Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Үндэсний зохицуулагч байгууллага Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс холбогдох байгууллага, эрүүл мэндийн газар, төвийн эмч мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 12-р сарын 15, Баасан гариг, 10:48

Монгол Улсад хэрэгжүүлж буй Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ.

Монгол Улсад хэрэгжүүлж буй Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх, 2018-2020 онд хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Глобал сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Цогтбаатар, МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар, ХӨСҮТ-ийн Сүрьеэ тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах болон салбарын бусад  мэргэжилтнүүд нийт 160 гаруй хүмүүс оролцлоо.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 12-р сарын 10, Ням гариг, 17:42

“Халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрсдэлийн харилцаа” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв-н зураг.

ДЭМБ, АШУИС-иас хамтран Халдварт​ ​өвчний​ ​дэгдэлтийн​ ​үеийн​ ​эрсдэлийн​ ​харилцаа сэдэвт сургалтыг 2017 оны арванхоёрдугаар сарын 08-09-ний өдрүүдэд Red Rock Resort амралтын газарт зохион байгууллаа.

Сургалтанд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төв,Зоонозын өвчин судлалын Үндэсний төв, нийслэлийн болон зарим аймгийн Эрүүл мэндийн газрын эрсдэлийн харилцаа холбоо хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтаар харилцааны онцгой цогц үр дүнгийн талаар мэдээлэл авч,2016 онд Монгол Улсыг хамарсан улаан бурханы дэгдэлтийг үеийн эрсдлийн харилцааг үнэлсэн судалгааны үр дүнгсонсч, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар батлагдсан Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмыг хэрэгжүүлэх арга замын талаар ярилцаж, журмыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд саналаа өгцгөөлөө.

 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 12-р сарын 06, Лхагва гариг, 10:05

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн ширээний дасгал сургуулилт болж байна. 

ЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Үндэсний зохицуулагчийн үйл ажиллагааг шалгах ширээний дасгал сургуулилтын үйл ажиллагаа 2017 оны арванхоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байна. Өчигдөр Ази Номхон далайн 23 улсын Үндэсний зохицуулагчийн үйл ажиллагааг шалгах ширээний дасгал сургуулилт хийгдсэн бол өнөөдөр манай Монгол Улсыг оруулаад 14 улсад ширээний дасгал сургуулилт хийгдэж байна. Өнөө өглөө 9 цагаас ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгж дээр цахимаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй холбогдож ширээний дасгал сургуулилт эхэллээ.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 12-р сарын 05, Мягмар гариг, 16:07

Олон улсын эрүүл мэндийн өдөрт зориулсан уралдааны дүн гарлаа. 

Д.НЯМХҮҮ: Манай улс ХДХВ-ийн халдварын ИЛРҮҮЛЭГ ОНОШИЛГООНД анхаарах нь чухал Arslan.mn

ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Глобаль сан, Оюуны дархлаа ТББ-аас сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд 5,5 сая төгрөгийн шагналын сантай шилдэг бүтээлийн уралдааныг 2017 оны 11 сарын 15-27-ны өдрүүдэд зарлаж, дүнгээ гаргалаа.

Уралдаа

ны болзолд ХДХВ, ДОХ-ын тухай үнэн, зөв мэдээллийг олон түмэнд түгээн дэлгэрүүлсэн, бэлгийн эрүүл зан үйл тухайлбал, халдвараас урьдчилан сэргийлэх арга замуудыг сурталчлан таниулсан, ХДХВ, ДОХ-ын талаар төр, засаг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ямар хариу арга хэмжээ авах боломжтой талаар тодорхой санал дэвшүүлсэн, сайн дурын зөвлөгөө шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан таниулсан байх гэх шаардлагуудыг тавьсан.

Дэлгэрэнгүй...
 
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг 24 сар эмчилдэг байсан бол одоо 9 сар эмчлэх боломжтой болсон PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Enkhbaatar   
2017 оны 12-р сарын 05, Мягмар гариг, 15:46

ХӨСҮТ: 24 сар эмчилдэг байсан ОЛОН ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГ 9 сар эмчлэх боломжтой болсон Arslan.mn

ХӨСҮТ-өөс зохион байгуулж байгаа Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн богино хугацааны эмчилгээний эмнэлзүйн ур чадварыг сайжруулах сэдэвт сургалт 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ.Сургалтанд ХӨСҮТ-ийн эмчилгээ хариуцсан дэд захирал М.Тунсаг, тус төвийн Сүрьеэ тандалт судалгааны албан дарга Д.Энхмандах, Эмзүйн албаны дарга Б.Баярцэцэг, их эмч П.Янжиндулам, сүрьеэгийн тандалт судалгааны албаны эм хариуцсан мэргэжилтэн Р.Дорждэрэм болон ХӨСҮТ-ийн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн эмч нар, судалгааны багийнхан, АШУҮИС-ийн Уушигний эмгэг судлалын танхимын багш нар оролцож, лекц уншиж байна.

Дэлгэрэнгүй...
 
ОЛОН УЛСЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Enkhbaatar   
2017 оны 12-р сарын 05, Мягмар гариг, 14:14

Д.НЯМХҮҮ: Манай улс ХДХВ-ийн халдварын ИЛРҮҮЛЭГ ОНОШИЛГООНД анхаарах нь чухал Arslan.mn

Би сэргийлж чадна, харин та уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал Улаанбаатар зочид буудалд боллоо.Тус хуралд УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Глобал сангийн зохицуулагч А.Оюунбилэг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг зэрэг албаны хүмүүс оролцож мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 12-р сарын 01, Баасан гариг, 10:26

БЗДХ, ХДХВ, ДОХ-ын асуудлаарх эрдэм шинжилгээний анхдугаар хуралд илтгэл хүлээн авах тухай

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр хэрэгжиж буй үйл ажиллагааг сурталчлах, тэдгээрийн үр дүнг түгээх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд нотолгоонд суурилсан мэдээ, мэдээллийг ашиглах нь чухал юм. Тиймээс дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх өдрийн үйл ажиллагааны хүрээнд ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны алба, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг санаачлан БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамруулсан эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг зохионявуулахаар зорьж байна.

Эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг  2017 оны 12 сарын 8-ны өдөр Континентал зочид буудлын хурлын танхимд зохион байгуулахаар төлөвлөж байна. Хуралд хэлэлцүүлсэн бүх илтгэлүүд Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлийн 2018 оны №1 дугаарт нийтлэгдэх ба шилдэг 2 илтгэлийг шалгаруулан урамшуулж, тус сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр нийтлэгдэх юм.

Хуралдаанд хэлэлцүүлэх илтгэлийн  хураангуйг 2017 оны 12 сарын 4-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. 

Илтгэлийн хураангуй бичих зааврыг хавсаргав.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 11-р сарын 15, Лхагва гариг, 12:00

Улирлын томуугийн дараагийн ээлжийн вакциныг хүлээн авлаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төв нь АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу ээлжит 100.000 хүн тун улирлын томуугийн вакциныг өнөөдөр хүлээн авлаа. Эдгээр вакцинаар улсын хэмжээний эмч, эмнэлгийн ажилчид, Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид болон хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид, зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч ажилтнууд зэрэг зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах юм. Дашрамд дурдахад өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 41215 эрсдэлт бүлгийн хүн, 5704 жирэмсэн эх, 18869 цэцэрлэгийн хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад 17610, нийт 85489 хүн хамрагдсан байна.

 


Хуудас 47-с 1

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он