| |
Хуанли
Sep 2010
| S |
M |
T |
W |
T |
F |
S |
| |
|
|
1 |
2 |
3 |
4 |
| 5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
| 12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
| 19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
| 26 |
27 |
28 |
29 |
30 |
|
|
Full Calendar
Цаг бол алт
Loading Clock...
Онлайн зочидWe have 7 guests online
|
|
|
Томуугийн А(H1N1)v халдварын үеийн зөвлөмж, зааврууд
Мэдээлэлтэй байх 2009-05-18 There are no translations available Гахайнаас гаралтай томуугийн А (H1N1) шинэ вирүс 2009 оны 4 дүгээр... Read more...
Эмийн эмчилгээ 2009-05-12 There are no translations available Томуугийн эмийн эмчилгээний ЗӨВЛӨМЖ Та эмийг аюулгүй,... Read more...
|
Written by admin
|
|
Saturday, 31 October 2009 |
|
There are no translations available
ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ НЭЭЛТТЭЙ УТАСНЫ ЖАГСААЛТ
№ |
Байгууллага |
Утас |
1 |
ХӨСҮТ |
455388/24цаг/, 454921: 451166: 451798 /ажлын цагаар/ 100 халдварт өвчний дуудлага /24цаг/
|
2 |
Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл |
70110715, 70110716 |
3 |
Сонгинохайрхан Эрүүл мэндийн нэгдэл |
50999810 /24 цаг/
684507 |
4 |
Сүхбаатар Эрүүл мэндийн нэгдэл |
350793
350811 |
5 |
Хан-Уул Эрүүл мэндийн нэгдэл |
341003 |
6 |
Баянзүрх Эрүүл мэндийн нэгдэл |
70150064 |
7 |
Баянзүрх дүүргийн Хүүхдийн түргэн |
70150052 |
8 |
Баянгол Эрүүл мэндийн нэгдэл |
361302 /08:20-22:00/
362539 /16:20-08:20/ |
9 |
Найлайх Эрүүл мэндийн нэгдэл |
012323464 |
10 |
Багануур Эрүүл мэндийн нэгдэл |
0121-20290
0121-103 |
11 |
Багахангай Хүн эмнэлэг |
0222-222103 |
12 |
Хан-Уул Нэгдсэн эмнэлэг |
379247 |
13 |
Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг |
681895 /09.00-22.00/ |
14 |
Баянзүрх Нэгдсэн эмнэлэг |
454004 |
15 |
Сүхбаатар Нэгдсэн эмнэлэг |
350948 |
16 |
Нийслэлийн Эрүүл мэндийн газар |
320981 |
|
|
|
Written by admin
|
|
Saturday, 31 October 2009 |
|
There are no translations available
Цартахалтай тэмцэхэд байгууллага, компаниуд хамтран ажиллаж, туслаж байна.
- Өнөөдрөөс ДЭМБ-ын зөвлөхүүд ирж Томуугийн А(H1N1)v вирүсийн халдварын тархалтын өнөөгийн байдалтай танилцаж, цаашид хэрхэн ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт зөвлөмж гаргахаар манай удирдлага, зөвлөхүүд, эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
|
|
Read more...
|
|
|
Written by admin
|
|
Saturday, 31 October 2009 |
|
There are no translations available
Лавлах утаснууд ажиллаж байна:
- Томуу, томуу төст өвчин, томуугийн А(H1N1)v вирүсийн шинэ халдварын талаар иргэд, байгууллагад зөвлөгөө өгөх 451798, 454921, 451166 дугаарын 3 утасыг ХӨСҮТ-д өнөөдрөөс /2009.10.26/ эхлэн нэмж ажиллуулж байна. Эдгээр утас ажлын өдөр 9:00-17:00 хүртэл ажиллана. Мэргэжлийн эмч нар байнга зөвлөгөө өгч, асуултанд хариулж байна. Урьд нь 455388, 103 дугаарын утас 24 цагаар ажиллаж байсан тэр хэвээрээ ажиллана.
|
|
Read more...
|
|
|
Written by admin
|
|
Saturday, 31 October 2009 |
|
There are no translations available
Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж: /Шинэчилсэн/
Хүчилтөрөгчийн дутлын шинж илрээгүй, томуугийн хүндрээгүй хэлбэрийг өрхийн эмчийн эргэлт, давтан хяналтанд, дараах зөвлөмжийг хэрэглэн гэрээр эмчилж болно.
|
|
Read more...
|
|
|
Written by admin
|
|
Wednesday, 21 October 2009 |
|
There are no translations available
Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед цэвэрлэгээ, ариутгал, агааржуулалт хийх зөвлөмж:
Цэвэрлэгээний гол зарчим хаана, хэзээ, хэн, яаж хийснээс үл хамааран чийгтэй, нойтон аргаар, сайн цэвэрлэхэд оршино. Томуугийн А(H1N1) вирүс ариутгалын бодист мэдрэг, өвчин үүсгэх чанараа алдаж идэвхгүйждэг шинжийг нь ашиглаж байгаа юм.
- Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5%, 1%, 2%, 5%-ийн хлорын уусмал зэрэг ариутгах бодисоор нэвт норгосон алчуураар, бүх талбайг сайтар норгож арчиж ариутгана. Өдөрт 2-3 удаа, ээлж бүрийн өмнө ариутгана.
- Агаарыг ариутгалын бодисоор норгосон даавуу алчуур тавих, уг бодисыг задгай амтай саванд хийж тавих, мананцар үүсгэн цацаж ариутгана, 2 цаг тутамд цонх, салхивчийг онгойлгох, нэвт салхижуулах, агааржуулагч зэргээр агаарыг сэлгэнэ.
- Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариур, лифтын товчлуур зэргийг цаг тутамд ариутгах.
- Гараа савандаж сайн угаасны дараа, 0,2%-0,3%-ийн хлорын уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана.
- Өргөн хэрэглэгддэг ариутгалын бодис бол янз бүрийн хувиар найруулсан уусмал, шахмал, хуурай хэлбэртэй хлор агуулсан бодис бөгөөд өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талтай юм. Өөрийн байгууллага, үйлчилгээний онцлог, бохирдолт үүсэх эрсдэл, ариутгах шаардлага зэргийг харгалзан энэхүү зөвлөмжийг зохицуулан хэрэглэж болно.
ХӨСҮТ-ийн сургалт хэвлэл мэдээллийн алба
|
|
|
Written by admin
|
|
Wednesday, 21 October 2009 |
|
There are no translations available
Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед
гэрээр эмчилгээ хийх, зөвлөгөө өгөх зөвлөмж:
Хүчилтөрөгч дутлын шинжүүд илрээгүй, томуугийн хүндрээгүй хэлбэрийг өрхийн эмчийн давтан хяналтанд гэрээр эмчилж болно.
- Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах зорилгоор парацетамол болон ибупрофен, колдрекс зэрэг эмийг насанд тохирох тунгаар уулгах
- Витамин С (5%, 10%, шахмал, үрэл, нунтаг), чацарганы шүүс уух
- Хамарт дусаалга дусаах, хоолой зайлах
- Ам, хамар, хоолойг 2%-ийн содын уураар утлага хийх
- Цэгэн массаж өдөр 3-6 удаа хийх
- Гич болон шилмүүстэй халуун усан болон ваннд суух
- Халуун аарц, хярам, буцалсан ус зэргийг ахиухан уух
- Илчлэг чанартай, шөлтэй халуун хоол идэх
- Гэр, байранд цэвэр агаар оруулах
- Хэвтрийн дэглэм сахиж, сайн амрах, унтах, тайван байх
- Тамхи татахгүй байх
- Маск зүүх
- Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн хөнгөн дасгал хийх, хөлрөх
- Томуу өвчний нууц хугацаа 1-4 хоног, өвчилсөн эхний өдрөөс хойш 5 хоног, хүүхдэд 7 хоног заримдаа түүнээс удаан байдаг.
- Өвчин эхэлсэнээс хойш дунджаар 2-3 хоногийн дараа халуурах шинж арилж, биеийн байдал ойролцоогоор 6 хоногийн дараа хэвийн болно.
- Ханиах, ядрах, сульдах шинж 1-2 долоо хоногоос 6 долоо хоног хүртэл үргэлжилж болно.
- Томуу нь олон төрлийн вирүсээр үүсгэгддэг тул дахин шинэ халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй.
|
|
Read more...
|
|
| | << Start < Prev 1 2 3 4 5 6 Next > End >>
| | Results 15 - 21 of 41 |
|
|
|
Ном, товхимол
|
|