Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Со Сог Хён-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр 2020-2021 онд хэрэгжүүлсэн төслийн явц, сүрьеэтэй өвчтөний хавьтлын илрүүлэлтийн төслийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлтэд Интерферон гамма (IGRA) тодорхойлох шинжилгээг нэвтрүүлнэ
Тайванийн төлөөлөгчийн газраас ХӨСҮТ-д эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалах 200 ширхэг тусгаарлах хаалтыг хандивлалаа
Тайпейн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас ХӨСҮТ-д нийт 200 ширхэг тусгаарлах хаалтыг өчигдөр /2021.12.23/ гардуулж өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нар хандивыг баталж гарын үсэг зурсан бөгөөд бусад албаны хүмүүс байлцлаа.
Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн санг сайжруулж, шинэчлэх хэрэгцээний үнэлгээ хийх зөвлөх сонгон шалгаруулах
Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжих төслийн хүрээнд Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн цахим санг сайжруулж, шинэчлэх хэрэгцээний үнэлгээ хийх зөвлөх сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Шалгаруулалтад хувь хүн болон хуулийн этгээд оролцоно.
Доорх үүргийг гүйцэтгэнэ:
- Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хөтөлбөр зохицуулах нэгжийн холбогдох мэргэжилтнүүд, эрсдэлт бүлгийн хүн амтай ажилладаг ТББ-ууд, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба болон Мэдээлэл технологи албатай хамтран ажиллах
- Одоогийн Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн сангийн давуу болон сул талууд, цаашдын хөгжүүлэлт, сайжруулалт хийх боломжуудыг бусад улс оронтой харьцуулан, нарийвчилсан үнэлгээг хийнэ
- Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн сангийн шинэчлэлтэнд зориулсан программ хангамжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон бодлогын даалгавар боловсруулах
ХБНГУ-ын ЭСЯ, ДЭМБ-ээс ХӨСҮТ-д 33 мянган ам доллларын хандивын мэс заслын маскныг гардуулж өглөө
ХБНГУ-ын Элчин сайдын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандивын 105,000 ширхэг мэс заслын маскыг /2021.12.07/ гардуулан өгөх арга хэмжээ боллоо.