Хөвсгөл аймагт халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөр, “тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд дэмжлэг хяналт үнэлгээ хийгдлээ
Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр, “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Цацралт-Од ахлагчтай баг Хөвсгөл аймагт дэмжлэгт хяналт үнэлгээ хийлээ.
Энэ үеэр аймгийн удирдлагуудтай уулзалт хийгдсэн. Уулзалт ярилцлага дээр Аймгийн засаг дарга, ЭМГ-ын НЭМТ-ийн дарга нар “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байгаа ажил үр дүн, цаашид салбар дундын оролцоотой хэрэгжүүлэх ажлын чиглэл , төлөвлөгөө,
ЕБС-ын ахлах ангийн сурагчдад зарим халдварт өвчнүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар уулзалт зохион байгууллаа.
Өнөөдөр ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламжийн эмч нар STREAM судалгааны дэргэдэх Олон нийтийн оролцоог дэмжих зөвлөл (САВ)-тэй хамтран Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад сүрьеэ, ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдварууд, менингококкийн халдвар, эдгээрээс хэрхэн сэргийлэх, мөн судалгаа шинжилгээний ажилд олон нийтийн оролцоог хэрхэн хангах талаар уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникчийн ажлын байранд урьж байна
Тавигдах шаардлага:
- Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч
- Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай
- Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай;
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах;
- Ажлын хариуцлага өндөр;
- Идэвхи санаачлагатай ажиллах;
- Багаар ажиллах чадвартай;
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой;
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет (2019.01.31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн үнэн зөв бөглөсөн байх)
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом, гэрчилгээ/-ний хуулбар, эх хувийн хамт
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг
- Оршин суугаа хорооны болон Цагдаагийн газрын тодорхойлолт
Эрүүл мэндийн салбарт загвар, жишиг болохуйц халдвар хамгааллын дэд бүтцийг бий болголоо.
Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр “Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр-5” төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн Төвлөрсөн ариутгал, Нян судлалын лабораторит хийгдсэн их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хүлээж авах ёслол 2019 оны аравдугаар сарын 15-ны 10.00 цагт боллоо. Ёслолыг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү үг, ЭМЯ-ны болон “Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр-5” төслийн төлөөлөл оролцож санал сэтгэгдлээ солилцлоо.
Төслийн хүрээнд барилгын засвар хувьд Лабораторийн барилгыг иж бүрэн засварлаж, агааржуулалтын нэгдсэн систем, цахилгаан, сантехник, интернет холбоо, дохиоллыг системийг шинэчлэжээ.