“Цэцээ Гүн” Ротаракт клуб ХӨСҮТ-ийн 5-р тасагт яаралтай тусламжийн өрөө тохижуулан хүлээлгэж өглөө
“Цэцээ Гүн” Ротаракт клуб, Япон Улсын "Оозора" Ротари клуб, “Монгол дахь Ротари Ёнэяма төгсөгчдийн холбоо”, “Шинэ гэр түншлэл” ХХК болон “Лэндмн ББСБ” ХК байгууллагуудтай хамтран "Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах" төслийнхөө хүрээнд ХӨСҮТ-ийн насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасагт тохижуулсан “Яаралтай тусламжийн өрөө”-ний нээлт өнөөдөр болж өнгөрлөө.