Та 2019 оны  8 сарын 26-ний өдөр  Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирээрэй. 

Эрүүл мэндийн яамныНээлттэй өдөрлөг”-т Халдварт өвчин судлалын үндэсний төв 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг” 2019.09.18 өдөр 07.00-16.00 цагийн хугацаанд Д.Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Тус өдөрлөгт Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) 27 эмч, ажилчдын бүрэлдэхүүнтэй оролцож, доорх үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна. Үүнд: 

- Гэдэсний халдвар, элэгний архаг халдвар, сүрьеэ, сүрьеэгийн мэс заслын чиглэлээр 319 иргэнд үзлэг, зөвлөгөөг өгсөн.

Төрийн далбаа, ХӨСҮТ-ийн туг мандуулах хүндэтгэлийн ёслол -Фото мэдээ

"Улаанбурхан, улаанууд өвчний тандалт, оношлогоо, эмчилгээ" сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.

Монгол улс улаанбурхан, улаанууд өвчний тахалт тархалтыг таслан зогсоох зорилтын хэрэгжүүлэх хүрээнд ОХУ-ын Москва хотын Г.Н.Габричевскийн нэрэмжит Эрдэм шинжилгээ, судалгааны институттэй хамтран ажилладаг. Хамтран ажиллах гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Улаанбурхан, улаануудын тандалт, оношлогоо эмчилгээ” сэдэвт сургалтыг Монгол улсад 7 дугаар сарын 2-4-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийхтэй холбоотой зонхилон тохиолдох асуулт/хариултууд

Асуулт1: Хэрэв хүүхэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг товлолын дагуу бүрэн хийлгэсэн бол энэ нэмэлт дархлаажуулалтын улаанбурхан, улаануудын вакцин хийлгэх үү?

Хариулт1: Урьд нь улаанбурханы вакцин хийлгэсэн эсэхийг үл харгалзан улаанбурхан улаануудын эсрэг вакциныг нэмэлт дархлаажуулалтын үед сонгогдсон насны хүн заавал ХИЙЛГЭНЭ.

Асуулт2: Хэрэв улаанбурхан өвчнөөр өвдсөн бол улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг хийх үү?

Хариулт2: Улаанбурхан улаануудын эсрэг вакциныг ХИЙНЭ. Учир нь улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Сүрьеэгийн тухай түгээмэл асуулт, хариулт

Асуулт1: Сүрьеэ гэж ямар өвчин бэ?

Хариулт1: Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэсэн үед ЭДГЭРДЭГ өвчин юм.

Асуулт2: Дэлхий дахинд сүрьеэгийн нөхцөл байдал ямар байна вэ?