ХӨСҮТ-д яаралтай тусламжийн 3 автомашиныг хүлээлгэн өглөө

Монгол улсын Ерөнхий сайд, шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-ын бэлэн байдал, цаашид авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-д ажиллах үеэр халдварт өвчний яаралтай дуудлагад хот дотор явдаг түргэн тусламжийн автомашины хүрэлцээ муу, шинэчлэлт хийх шаардлагатай гэсэн хүсэлтийг ХӨСҮТ-ийн удирдлагууд Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайдад тавьсан. Өнөөдөр хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, УАЗ- Фургон маркийн 3 автомашиныг эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээлгэн өглөө.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халдварт өвчин судлалын үндэсний төвийн болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдалтай танилцлаа

ХӨСҮТ-д 3 ширхэг зөөврийн ЭХО аппаратыг хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох бусад албаны хүмүүс 2020 оны 01 сарын 25-нд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХӨСҮТ-д ажиллахад тус төвийн эмч, ажилчдаас хүсэлт тавьсаны дагуу шуурхай шийдвэрлэж, 3 ширхэг зөөврийн ЭХО аппаратыг хүлээлгэн өглөө. Түүнээс гадна 2020 оны 2 сард зөөврийн дижитал рентген аппарат, гемодиализын 2 аппаратыг ХӨСҮТ-д хүлээлгэн өгөхөөр болсон. Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг түргэн шуурхай шийдвэрлэсэн  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон ЭМЯ-ны хамт олонд тус эмнэлгийн зүгээс талархал дэвшүүлж байна. 

Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт, зөвлөгөөн болж байна

Улаанбаатар хотын болон зарим аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт, зөвлөгөөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “Континентал” зочид буудалд болж байна. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны алба, Томуугийн Үндэсний нэгжээс зохион байгуулж байгаа энэ уулзалт зөвлөгөөнд Улаанбаатар хотын Томуугийн харуулдан тандалтын нэгжүүд, Ховд, Орхон, Баянхонгор, Увс, Төв, Хэнтий аймгийн томуугийн тандалт хариуцсан тархвар судлагч эмч, Өрхийн Эрүүл иэндийн төвийн дарга, эмч нар оролцож байна.