ДОХ/БЗДХ-ын тандалт, судалгааны албаны товч танилцуулга

Тус алба нь их эмч 22, сувилагч 11, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, бичгийн хэргийн ажилтан, туслах ажилтан 2 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

ДОХ/БЗДХ-ын тандалт, судалгааны албаны амбулатори буюу “Улаантууз” эмнэлэг нь дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна:

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Улсын хэмжээнд мөрдөх БЗДХ-ын оношлогоо эмчилгээний стандарт, удирдамж, бусад баримт бичиг боловсруулах;
  2. Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад өөрийн чиглэлийн дагуу хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  3. Амбулаторийн тусламж доорх тусламж, үйлчилгээг үзүүлэх;  
  • Аймаг, дүүргээс БЗДХ, ХДХВ/ДОХ-ын онош тодруулахаар илгээсэн иргэдийн оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэх, зөвлөгөө өгөх;
  • Төвд хэвтэн эмчлүүлж буй болон клиникийн эмнэлэгээс БЗДХ-ын тусламж үйлчилгээний чиглэлээр ирсэн дуудлагад тусламж, үйлчилгээ үзүүлэх;
  • БЗДХ-ын зовиуртай, эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрсэн өвчтөнд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, зөвлөгөө өгөх;
  • Сайн дураараа  ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх;
  • Эрүүл мэндийн дүгнэлт (гадаад оронд ажиллах, суралцах, виз сунгуулах, ажилд орох, гэр бүл болох, мэс засал хийлгэх гэх мэт) гаргуулах;

Онлайн сургалт