“Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе - хятад монголын найрамдал” төслийг хэрэгжүүлэхээр бнхау-аас монгол улсад суугаа элчин сайдын яамнаас “энхрий-эрдэнэ” санд 100 мянган юанийн хандив өгөв.
“Miss World-2018”-ын үндэсний ялагч Э.Энхриймаагийн санаачилсан “Сүрьеэгүй Монгол” төсөл нь тус тэмцээний “Шилдэг-20” хүмүүнлэгийн ажлын нэгээр шалгарсан ба энэ төслийн хүрээнд 2018 оны 10-р сараас эхлэн сайн дурын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Мөн түүнчлэн БНХАУ-ын тэргүүн хатагтай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Сүрьеэгийн сайн санааны элч” Пэн Лиюань-д хандаж, сүрьеэ өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг улс орондоо хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцахыг хүссэн захидлыг 2018 оны 11 сард хүргүүлжээ.