Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх зөвлөмж (Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад зориулав)

  • Ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх

  • Ажлын малгай, хувцас, гутал, улавч өмсөх

  • Маск, тусгай амны хаалт зүүх

  • Хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах

  • Хүнс, хоол үйлдвэрлэх, худалдах зэрэг шат дамжлага бүрт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулж хэрэглэх

  • Нэг удаагийн бээлий хэрэглэж тайлах бүрт гараа заавал савандаж угаах

  • Хоол бэлтгэх өрөө, талбай, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх

  • Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар угаах

  • Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах

  • Хүргэлтийн үйлчилгээний ажилтан амны хаалт зүүж, бээлий өмсөх

  • Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх

  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

  • Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах

  • Хоол хүнс бэлтгэх, хадгалах өрөөг шавьж мэрэгчээс хамгаалах


Онлайн сургалт