Ажлын байранд коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлын үед авах арга хэмжээний зөвлөмж

Нэг. Нийтлэг зүйл

  • Ажлын байранд коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол гарсан үед хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү зөвлөмжийг мөрдөнө.

  • Аж ахуйн нэгж, байгууллага бүр коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна.

  • Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ -100, НЭМҮТ-119 шуурхай мэдээлнэ.

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

  • “Сэжигтэй тохиолдол” гэж халуурах, ханиах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг хэлнэ.

  • “Ойрын хавьтал” гэж 15 минутын турш сэжигтэй тохиолдолтой 1 метрээс дотогш зайнд харьцсан хүнийг хэлнэ.

  • “Тусгаарлах өрөө” гэж анхны тусламжийн цомог, амны хаалт, нэг удаагийн халад, гар халдваргүйжүүлэгч, бээлий, хог хаягдлын уут зэрэг хэрэгслээр хангасан өрөөг хэлнэ.

Гурав. Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ

  • Байгууллагын удирдлага коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 2-3 ажилтныг томилсон байна.

  • Байгууллагын хүний нөөцийн ажилтан удирдлагад мэдээлж, ХӨСҮТ -100, 80086829 дугаарын утсанд дуудлага өгнө.

  • Сэжигтэй тохиолдлын мэдээлэл авмагц томилогдсон ажилтан тусгаарлах өрөөнөөс амны хаалт, нэг удаагийн халад, бээлий, улавч өмсөж, тухайн хүнийг тусгаарлах өрөөнд хүргэнэ.

  • Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал тусгаарлах өрөөг битүүмжилнэ.

  • Ойрын хавьтлыг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг ирэх хүртэл ажлын өрөөнд нь тусгаарлана.

  • Сэжигтэй тохиолдлыг нөөц хаалгаар гаргана.