Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотойгоор ХӨСҮТ-д 2021 оны сүүлээр Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, интернет, сүлжээний үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр 790 сая төгрөгийн өртөгтэй мэдээлэл технологийн дэд бүтцийн бэлэн байдлыг хангах ажил хийгдлээ.
Эрүүл мэндийн салбарт загвар, жишиг болохуйц халдвар хамгааллын дэд бүтцийг бий болголоо.
Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр “Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр-5” төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн Төвлөрсөн ариутгал, Нян судлалын лабораторит хийгдсэн их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хүлээж авах ёслол 2019 оны аравдугаар сарын 15-ны 10.00 цагт боллоо. Ёслолыг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү үг, ЭМЯ-ны болон “Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр-5” төслийн төлөөлөл оролцож санал сэтгэгдлээ солилцлоо.
Төслийн хүрээнд барилгын засвар хувьд Лабораторийн барилгыг иж бүрэн засварлаж, агааржуулалтын нэгдсэн систем, цахилгаан, сантехник, интернет холбоо, дохиоллыг системийг шинэчлэжээ.