Хэвлэх
Хандалт: 323

Франц улс дахь “Умардын монголчууд” ТББ-ийн хамт олон гадаадад тархан амьдарч буй монголчуудаа уриалан “СЭТГЭЛИЙН ӨРГӨЛ” аяныг зохион байгуулж, мөнгөн хандив цуглуулжан ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2020 онд тохиож байгаа бөгөөд цаг үеийн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Франц улс дахь “Умардын Монголчууд” ТББ-ийн хамт олон гадаадад тархан амьдарч буй монголчуудаа уриалан “СЭТГЭЛИЙН ӨРГӨЛ” аяныг зохион байгуулж аюулт цар тахлыг тархаалгүй эдгээн эмчилж, улс эх орныхоо аюулгүй байдалд өөрсдийн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа дэмжих зорилгоор хандивийн аян өрнүүлсэн билээ.

Тус аяны хүрээнд цугларсан 5720€ (18.269.680 төгрөг)–г ЭМЯ дээр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүд хүлээлгэж өгөх ажил амжилттай зохион байгуулагдлаа. Хандивын мөнгийг шилэн байдлаар ил тод цуглуулсан. Уг хандивийг Монгол руу шилжүүлэхэд туслаж дэмжсэн Франц улс дахь ЭСЯ-ны хамт олонд талархал Умардын Монголчууд ТББ цаашид ч гэсэн элэг нэгт Монголчууддаа туслан дэмжих зорилгоор хандивын аян болон бусад олон сайн санааны ажлыг зохион байгуулах зорилготой ажиллаж байна.

МУИС-н Франц хэлний багш н.Алтандөл 

Цуглуулсан хандиваар ХӨСҮТ-н захим шаардлагатай эмчилгээний өрөө, тасалгааг тохижуулах болно гэсэн байна. Уг хандивыг санаачилсан болон хамтран ажилласан бүх хүмүүстээ Умардын Монголчууд ТББ-ын нэрийн өмнөөс болон ХӨСҮТ-ийн хамт олны нэрийн өмнөөс талархаж байна.