"COVID -19 халдварын лабораторийн оношилгоо" сэдэвт 2 дахь ээлжний сургалт эхэллээ
ХӨСҮТ-ийн Лабораториуд дээр түшиглэн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа “COVID -19 цартахлын лабораторийн оношилгоо” сэдэвт сургалтын 2 дахь ээлж өнөөдөр эхэллээ.
Энэ удаагийн сургалтанд ЭХЭМҮТ, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь аймгууд, Замын Үүдийн эмнэлгийн лабораторийн мэргэжилтнүүд суралцаж байна. Сургалтыг нээж ХӨСҮТ-ийн захирал, Профессор Д.Нямхүү, ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгч Доктор Сергей Деордица нар үг хэлж цартахлын тэргүүн фронтод үүрэг гүйцэтгэж, илрүүлэг оношилгоог амжилттай хийж байгаа мэргэжилнүүддээ баяр хүргэж, амжилт хүслээ.