Ч.НАРАНЦЭЦЭГ: Сүрьеэгийн халдвартайгаа нууж хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж байгаа тохиолдлууд гарсаар байна
ХӨСҮТ СТСА-ны хяналтын эмч Ч.Наранцэцэг сүрьеэтэй өвчтөний сэтгэлзүйн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Анх удаа сүрьеэгээр өвчилсөн хүнд бүрэн эдгэрэх болов уу? Гэр бүлийнхэндээ халдаах болов уу? Нийгэмд гадуурхагдах болов уу? зэрэг маш олон сэтгэл санааны тулгамдсан асуудалтай тулгардаг байх энэ талаар зөвлөгөө өгнө үү?
“Далд халдварын эмчилгээнд хамрагдсанаар СҮРЬЕЭ ӨВЧНӨӨР өвчлөхөөс сэргийлж чадна “
“Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал” гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. 2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, дэлхийн удирдагчдын амласан амлалтад хүрэхийн тулд хөрөнгө оруулалт яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна.
Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөртэй холбогдуулан “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-аас цуврал зөвлөгөө, мэдээллүүд хүргэж байна. Энэ удаа сүрьеэгийн далд халдвар гэж юу вэ, халдвар авсан бол сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг ХӨСҮТ-ийн СТСА-ны тархвар судлаач Э.Уянга өгч байна.
Сүрьеэгийн далд халдвар гэж юу вэ?
Дэлхийн нийт хүн амын 4/1 нь, Монгол Улсын хүн амын 3/1 нь сүрьеэгийн далд халдвартай гэсэн тооцоолол бий.
Ихэнх хүн сүрьеэгийн нян амьсгалж, халдвар авсан ч тухайн хүний дархлааны хүчээр нянгуудын өсөлт, үржлийг зогсоож чаддаг. Өөрөөр хэлбэл, сүрьеэгийн халдвар авсан ч нян хүний биеийн дархлааны системд дарангуйлагдан идэвхгүй, унтаа байдалд байхыг ДАЛД ХАЛДВАР гэж нэрлэдэг.
Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьеэгээр өвчилдөггүй. Харин халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсний улмаас сүрьеэгээр өвчилдөг.
ДЭМБ-аас сүрьеэгийн далд халдвар авсан хүмүүсийн 5-10 хувь нь эхний таван жилд сүрьеэгээр өвчлөх боломжтой гэх тооцооллыг гаргадаг.
Сүрьеэгийн далд халдвар болон сүрьеэ өвчний хоорондын ялгаа
Сүрьеэгийн халдвар авсан бол сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөртэй хүмүүс нь:
- Хүүхэд, бага насны хүүхдүүд
- Сүрьеэтэй өвчтөний өрхийн болон ойрын хавьтал
- Дархлалын тогтолцоог сулруулдаг бусад өвчнөөр өвчилсөн хүмүүс
- ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүс
- Өндөр настай хүмүүс
- Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн эмчилгээг бүрэн хийлгээгүй хүмүүс
- Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид
Хэрэв та сүрьеэгийн далд халдвартай болон дээрх өндөр эрсдэлт бүлгийн аль нэгэнд хамаарч байгаа бол сүрьеэ өвчнөөр өвчлөхгүй байхын тулд эм уух шаардлагатай.
Эмч, сувилагчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэж, далд халдварын эмчилгээнд хамрагдсанаар сүрьеэ өвчнөөр өвчлөхөөс сэргийлж чадна.
Коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын мэдээ /2020 оны 04 сарын 16 өдрийн байдлаар/
Эх сурвалж: www.mohs.mn
“Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн үнэлгээ”-ний зохицуулагч сонгон шалгаруулалтад урьж байна. |
Манай Улсад сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, стратегийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын бодлого, чиглэлтэй уялдуулан 1994 онд “ДОТС стратеги” хэмээх сүрьеэтэй тэмцэх загварыг, 2006 онд “ДОТС стратеги”-ийг “Stop TB” стратеги болгон өргөжүүлж, 2016 оноос эхлэн “End TB” стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн олон улсын хамтарсан хөндлөнгийн үнэлгээг 2008 болон 2013 онуудад хийсэн бөгөөд түүнээс хойш үндэсний хэмжээний үнэлгээг зохион байгуулаагүй байна.
Ц.Билэгтсайхан: Халдварт өвчний чиглэлээр 640 эмч, 2500 гаруй сувилагчийг улсын хэмжээнд сургаж төгсгөөд байна
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн 2022 оны 4-р сард эхэлж буй төгсөлтийн дараах албан сургалтын нээлтийн арга хэмжээ боллоо.