- Хандалт: 245
УЛСЫН ХЭМЖЭЭНД “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ТОХИОЛДЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ЦОГЦ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Дэлхий нийтээрээ “Ковид-19” цар тахлын 2 дахь давалгаанаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа энэ цаг үед манай улсын хувьд ч гэсэн хөдөө орон нутгийн шуурхай штабын баг бүрэлдэхүүн хэсгүүдийг чадавхижуулах цогц сургалтыг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж эхлэсэн. Тодруулвал Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээ авах орон нутгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхижуулах, байнгын бэлэн байдлыг хангуулах сургалтыг зохион байгуулж практик сургуулилтыг тогтмол хийж хэрэгжүүлж байна.
- Хандалт: 376
Шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээ /2020 оны 03 сарын 23 өдрийн байдлаар/
- Хандалт: 1532
ХӨСҮТ-д клиник эм зүйчийн ажлын байранд урьж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага:
- Эм зүйч мэргэжилээр их дээд сургууль төгссөн;
- Клиник эм зүйчийн чиглэлээр нарийн мэргэшсэн;
Нэмэлт шаардлага:
- Мэргэжилээрээ 2-оос доошгүй жил ажиллаж байсан туршлагатай;
- Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай;
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах;
- Ажлын хариуцлага өндөр;
- Идэвхи санаачлагатай;
- Багаар ажиллах чадвартай;
- Харилцааны ур чадвартай;
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой;
- Хандалт: 1171
“Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын 10 хоногийн талаарх мэдээлэл
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу дархлаажуулалтын 10 хоногийг 26 дах жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулах ба эрсдэлт бүлгийн хүмүүсийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулна.
Манай улс улирлын томуугийн эсрэг гурван цэнт А хүрээний H1N1, H3N2, B хүрээний хэв шинжийг агуулсан, Бразил болон Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, ДЭМБ-аас 2020/2021 оны томуугийн улиралд зөвлөмж болгож буй, ДЭМБ-ын батламжыг вакцин юм.