- Хандалт: 428
Статистикч их эмчийн ажлын байранд урьж байна
Тавигдах шаардлага:
- Хүний их эмч мэргэжилээр их дээд сургууль төгссөн;
- Статистикч их эмчийн мэргэшил эзэмшсэн;
- Хандалт: 1085
Цар тахалтай тэмцэхэд Монгол улсын их сургууль ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна
Монгол улсын их сургууль (MУИС)-ийн санаачлагаар 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, Монгол улсын их сургуулийн захирал Б.Очирхуяг нар КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Короновируст цар тахал дотооддоо тархсантай холбогдуулан оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнтэй холбоотой МУИС нь өөрсдийн судалгаа шинжилгээний зорилгоор хэрэглэдэг ПГУ (PikoTeal Real Time-PCR) аппаратыг ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид хэрэглүүлэхээр хүлээлгэн өглөө. Энэхүү PCR нь нэг удаад 96 сорьцонд шинжилгээ хийх боломжтой, хоногт 4 удаагийн шинжилгээг хийдэг өндөр хүчин чадалтай аппарат юм.
- Хандалт: 334
Коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын мэдээ /2020 оны 04 сарын 16 өдрийн байдлаар/
Эх сурвалж: www.mohs.mn
- Хандалт: 168
Төрийн албаны зөвлөл нь цаг үеийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд төрийн албан хаагчдын ажлын горим, төрийн үйлчилгээг хэвийн авах боломж, нөхцөлийг алдагдуулахгүй байх чиглэлээрх цахим гарын авлага гаргасан байна
Төрийн албаны зөвлөл энэ оны 5 дугаар сараас эхлэн цахим гарын авлага гаргаж, цаг үеийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд төрийн албан хаагчдын ажлын горим, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас төрийн үйлчилгээг хэвийн авах боломж, нөхцөлийг алдагдуулахгүй байх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон улсын арга туршлагыг түгээж, “COVID-19” цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг амжилттай шийдвэрлэж, даван туулах арга зүй, хувилбар, оновчтой шийдлийг олох төрийн байгууллага, төрийн албан хаагчдынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа билээ.