Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал амжилттай зохион байгуулагдлаа.

2024-7-5
1581

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал 🗓2024 оны 07-р сарын 05-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлаар:
1. "Хепатитийн Дельта вирусийн халдварыг илрүүлэх орчин үеийн зарим оношлуурын өвөрмөц, мэдрэг чанарыг тодорхойлох нь" сэдэвт судалгааны ажлын арга аргачлал
2. Клиникийн профессорын цолд нэр дэвшигчдийн материалыг тус тус хэлэлцлээ.
🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улсад Хепатитийн Дельта вирусийн халдварыг илрүүлэх орчин үеийн оношлуурыг эх орондоо бүтээх ажлыг эхлүүлэн гүйцэтгэж байгаа судалгааны хамт олонд баяр хүргэе!
👏👏👏
Халдварт Өвчний сэргийлэлт, тандалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ зэрэг олон ажилд үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажилласан эмч, мэргэжилтнүүд болох
✅ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа
✅ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн зөвлөх эмч, МУ-н Гавьяат эмч Ц.Ренцэнмягмар
✅Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын ерөнхий мэргэжилтэн, тасгийн эрхлэгч их эмч Ё.Мөнх-Эрдэнэ
✅Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн эрхлэгч Г.Хишигжаргал нар Эрдмийн зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалтаар 100% дэмжигдэн “Клиникийн профессор” хэмээх нэр хүндтэй цол хүртсэнд Эрдмийн зөвлөлийн гишүүдийн өмнөөс баяр хүргэж амжилт хүсье.
Өөрсдийн үнэт цаг, эрдэм мэдлэгээ зориулан санал, шүүмж өгч шинжээчээр ажилласан:
АУ-ы доктор, клиникийн профессор Б.Буянхишиг
АУ-ы доктор, клиникийн профессор Д.Отгон
АУ-ы доктор Ц.Наранзул
АУ-ы доктор, клиникийн профессор Ч.Эрдэнэчимэг
АУ-ы доктор Б.Бумдэлгэр
АУ-ы доктор Д.Гантулга нартаа талархал илэрхийлье.
ХӨСҮТ, Эрдмийн Зөвлөл🎓






Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.