"Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" (SATREPS)-ийн дэмжлэгтэй хамтарсан төслийн хүрээнд “Адууны ям, үхрийн сүрьеэгийн халдварын эрсдэл”-ийн үнэлгээний багийн хурал боллоо.

1443
 
 
 
 
Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага болон Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллагын "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" (SATREPS)-ийн дэмжлэгтэй хамтарсан төслийн хүрээнд “Адууны ям, үхрийн сүрьеэгийн халдварын эрсдэл”-ийн үнэлгээний багийн хурал боллоо. Хурал танхимаар болон цахимаар явагдсан.
 
Хуралд ХӨСҮТ-ийн талаас Эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл хариуцсан дэд захирал О.Батбаяр, ХӨТСА-ны дарга, Ж.Нямсүрэн, СТСА-ны дарга Г.Гантунгалаг, СТСА-ны тархвар судлаач Д.Наранзул, СЛЛ-ын зөвлөх эмч Б.Буянхишиг, бусад эмч мэргэжилтнүүд, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн хүрээлэнгийн ба Зоонозын Үндэсний төвийн эмч судлаач нар оролцов.
 
Манай улсын хувьд адууг гадаад улсаас импортлох болсон мөн нэг бүсээс нөгөө бүс тухайлбал зүүн бүсээс баруун ба төвийн бүслүү худалдан авч зөөвөрлөдөг зэрэг нь Адуунаас хүнд халдварлах эрсдэлтэй Адууны ям өвчний эрсдлийг нэмэгдүүлж байна. Тухайлбал эрлийз адуун дунд өвчлөл нэмэгдэх эрсдэл байна. Мөн Үхрийн сүрьеэ өвчин ч хүнд халдварлах эрсдэл байгаа болно.
 





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.