ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ зэрэг Үндэсний төвүүдийн тандалтын эмч, мэргэжилтнүүдэд 2024.06.18-21-ний өдрүүдэд сургалтыг зохион байгуулж байна.

2024-6-19
1640
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн онцгой байдлын багийн зөвлөх Др Юоми Но болон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн онцгой байдлын багийн мэргэжилтэн Др Виема Биаукула нарын мэргэжил арга зүйн дэмжлэгтэйгээр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамтран Цахим тандалт хийх систем (EIOS)-ийн хүрээнд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ зэрэг Үндэсний төвүүдийн тандалтын эмч, мэргэжилтнүүдэд 2024.06.18-21-ний өдрүүдэд сургалтыг зохион байгуулж байна.
✅ Цахим тандалт хийх систем (EIOS) нь ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөр (WHE) бөгөөд аюулыг эрт илрүүлж, шуурхай арга хэмжээ авах замаар хүн амын эрүүл мэндийг дэмжих, амь насыг аврах зорилготой юм.
✅Тус сургалтын үйл ажиллагааг ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др Сокорро Эскеланте, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа нар нээн үг хэлж, Цахим тандалт хийх систем (EIOS)-ийг ашиглаж, олон эх үүсвэрээс тандалтын мэдээг цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийж, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эрсдэлийн харилцаа холбоог зохион байгуулах чадвар бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэх ач холбогдлыг онцлон тодотгон, суралцагчдад амжилт хүслээ.





Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.