Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр 2024 оны 05 сарын 27 өдөр Баянзүрх дүүргийн 3-р хорооны Нийслэлийн 10 дугаар цэцэрлэгийн байранд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тус цэцэрлэгийн албан хаагч буюу нийт 54 иргэнд Чих хамар хоолой, Зүрх судас, дүрс оношилгоо, Халдварт өвчний эмч нарын үзлэг шинжилгээ хийж, эмчилгээ зөвлөгөө өгсөн байна.
Мөн Эм зүйн албанаас тус цэцэрлэгийн багш, хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор "Витаминжуулалт", Сувилахуйн албанаас нийт ажилчдын дунд “Хүүхдэд үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээ” тус тус сэдвүүдээр сургалтыг зохион байгуулан ажиллаа.