Алсын хараа, эрхэм зорилго

2024-7-16
9742



ЭРХЭМ ЗОРИЛГО:

Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэн, халдварт өвчний тандалт, сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, хүний нөөцийн тогтвортой хөгжил, чанар, аюулгүй байдлыг тасралтгүй хангана.

УРИА:

"Хамтын зүтгэл
Халдваргүй ирээдүй"

АЛСЫН ХАРАА: 

Олон улсын түвшинд халдварт өвчний бодлогыг тодорхойлогч үндэсний төв болно.

ЧАНАРЫН БОДЛОГО: 

Эрүүл мэндийн нотолгоонд суурилсан чанартай тусламж, үйлчилгээг үзүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааг хослуулан хөгжүүлж, үйлчлүүлэгч болон ажилчдынхаа сэтгэл ханамжийг тасралтгүй дээшлүүлнэ.

ҮНЭТ ЗҮЙЛС:

Хүний төлөө
Өөриймсөг сэтгэл
Санаачилгатай
Үйлчлүүлэгчээ дээдэлсэн
Тасралтгүй хөгжил

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:  

Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, хүний нөөцийн тогтвортой хөгжил, чанар аюулгүй байдлыг тасралтгүй хангах

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ:

  • Эрүүл мэндийн аюулгүй байдалд нөлөөлөх болзошгүй цар тахал, шинэ болон сэргэж буй халдвар, бусад халдварт өвчний тандалт, сэргийлэлт, хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх

  • Эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх;

  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд удирдамж, зааврыг чанд мөрдөж, чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах

  • Оношилгоо, шинжилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх

  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд дэвшилтэт шинэ технологи, инновацийг нэвтрүүлж нутагшуулах

  • Хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг дэмжих

  • Эрдэм шинжилгээ, судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх

  ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:

  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилго, зорилт болон “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандах, хариу арга хэмжээ авах

  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах

  • Анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдийг мэргэжил зүйгээр хангах, дэмжлэгт хяналт хийх






Цаг үеийн мэдээлэл

2015 онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдөж, бүрэн эдгэрсэн Х.Даваажав: Өдөр бүр 15 ширхэг эм ууж, сүрьеэ өвчнийг даван туулахад хамгийн их нөлөөлсөн зүйлээ ийн ярилаа.4 цаг 33 минутын өмнөХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Г.Гантунгалаг: Улсын хэмжээнд нийт 34 сүрьеэгийн диспансер буюу сүрьеэгийн салбар нэгжид 500 гаруй эмч мэргэжилтэн сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Цаашид төвлөрлийг сааруулж, анхан шатны эрүүл мэндийн төвөөр тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.4 цаг 33 минутын өмнөЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, АУ-ны доктор Б.Цэцэгсайхан: 2024 онд хүүхдийн сүрьеэгийн 156 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Мөн 9 хүүхэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр оношлогдсон нь анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байна.4 цаг 35 минутын өмнөСоккоро Эскатанте: Монгол Улсад сүрьеэ өвчнийг таслан зогсоох бааз бүрдсэн. Энэ ажилд төрийн оролцоо их байгаа нь сайн хэрэг6 цаг 53 минутын өмнөХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд: Сүрьеэ өвчнийг бууруулах хүрээнд Глобаль сангийн дэмжлэгтэй 1,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий AI-д суурилсан рентген болон зарим төхөөрөмжийг хүлээлгэж өглөө7 цаг 2 минутын өмнө

Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.