ДОХ/БЗДХ-н Улаантууз амбулатори
Найдвартай утас: 11-450867 /Зөвөлгөө авах/
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын амбулатори буюу “Улаантууз” эмнэлэг нь тусламж үйлчилгээний 3-р шатлалын түвшинд ажиллаж, дараах үйлчилгээг үзүүлж байна:
- Улсын хэмжээнд мөрдөх БЗДХ-ын оношлогоо эмчилгээний стандарт, удирдамж, бусад баримт бичиг боловсруулах;
- Аймаг, дүүргийн мэргэжлийн нэгж байгууллагад хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх;
- Амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх;
- Орон нутаг, дүүргээс БЗДХ, ХДХВ/ДОХ-ын онош тодруулахаар илгээсэн хүмүүсийн оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэх, зөвлөгөө өгөх;
- ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй болон бусад эмнэлэгээс БЗДХ-ын тусламж үйлчилгээний чиглэлээр ирсэн тохиолдолд дуудлагаар үйлчлэх;
- БЗДХ-ын зовиуртай, эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрсэн өвчтөнд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, зөвлөгөө өгөх;
- Сайн дураараа ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах;
- Эрүүл мэндийн дүгнэлт /ЭМД/ гаргуулах (гадаад оронд ажиллах, суралцах, виз сунгуулах, ажилд орох, гэр бүл болох, мэс засал хийлгэх гэх мэт)
Амбулаторийн тусламж үйлчилгээг доорхи үзлэг, шинжилгээний кабинетуудаар үзүүлж байна. Үүнд:
o Эрэгтэй үзлэгийн кабинет №1
o Урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет /ЭМ-н дүгнэлт гаргах/ №2
o Эмэгтэй үзлэгийн кабинет №3
o Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинет №5
o Цахилгаан эмчилгээний кабинет №11
o Тарианы өрөө №15
o Шинжилгээний өрөө№16
Дээрхи кабинетуудад нийт 6 эмч, 2 бага эмч, 2 зөвлөгч, 5 сувилагч ажиллаж байна. Үүнд:
o Үзлэгийн кабинет /№5, №3/ тус бүрт 2 эмч
o Урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет /№4/-д 2 эмч
o Цахилгаан эмчилгээний кабинет /№12/-д 1 эмч
o Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинет /№1/-д 2 эмч, 1 зөвлөгч
o Тарианы өрөө /№28/-д 1 сувилагч
o Шинжилгээний өрөө /№23/-д 2 сувилагч
o Тэжээл хариуцсан 1 сувилагч
o Хөтөч сувилагч 1
o Найдвартай утас /№17/-д зөвлөгч бага эмч
o Тасаг хариуцсан /№17/-д 1 бага эмч
Үзлэгийн кабинетуудын ажиллах цагийн хуваарь
Үзлэг шинжилгээ өрөө №5, №3 |
Зөвлөгөө өгөх өрөө №4, №3 |
||
Шинжилгээ өгсөн өдөр, цаг |
Шинжилгээний хариу авах өдөр, цаг |
||
Даваа |
8.30- 12.30 |
Мягмар |
13.00-15.00 |
Мягмар |
8.30- 12.30 |
Лхагва |
13.00-15.00 |
Лхагва |
8.30- 12.30 |
Пүрэв |
13.00-15.00 |
Пүрэв |
8.30- 12.30 |
Баасан |
13.00-15.00 |
Баасан |
8.30- 12.30 |
Даваа |
13.00-15.00 |
Бямба,Ням |
амарна |
Анхаарах нь: Шинжилгээ авах явцын дунд 15 минут өрөөний ариутгал хийнэ.
Даваа-Баасан: 12.30-13.00 - Цайны цаг
Үйлчлүүлэгчид нян судлал/мазок/-ын шинжилгээ өгөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.
Эрэгтэйчүүд: Өглөө шээхгүй ирэх
Эмэгтэйчүүд:
- Гадна бэлэг эрхтний угаалга хийхгүй ирэх
- Үтрээний лаа болон цацлага хэрэглээгүй байх хэрэв хэрэглэсэн бол дууссанаас хойш 3-5 хоногийн дараа шинжилгээ өгөх
- Боломжтой бол дороо дэвсэх дэвсгэр даавуу, хормогчтой ирэх
- Шинжилгээ өгөхдөө
- Иргэний үнэмлэх, эсвэл эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй ирэх;
- Нийслэлийн иргэд шаардлагатай тохиолдолд харъяа дүүргээсээ 13А маягттай ирж үйлчлүүлэх;
- Шинжилгээний хариу авахдаа:
- Өөрийн биеэр ирэх
- Хариу авах ёстой өдөр ирээгүй тохиолдолд 13.00-15.00 цагийн хооронд хариуг олгоно.
- Шижилгээний хариу тухайн сар дотроо авах
- Өөрийн биеэр ирж авах боломжгүй тохиолдолд өөрийн иргэний үнэмлэхийг хариу авах хүнд өгч явуулах
Сайн дураараа БЗДХ, ХДХВ/ДОХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ.
Эрүүл мэндийн дүгнэлт /ЭМД/ гаргуулах зорилгоор хандаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг шинжилгээг хийхдээ ХӨСҮТ-ийн захирлын 2018 оны 05 сарын 28-ны өдрийн А/48 тоот тушаалаар батлагдсан үнийн тарифийг мөрдөнө. Эрүүл мэндийн дүгнэлт гаргуулахад дараах тарифтай байна. Жич: ЭМ-н дүгнэлтэд оношлогоо, шинжилгээний үнэ ороогүй болно.
o Гэр бүл болох, ажил сургуульд орох .................................. 20000₮
o Гадаад явах …………………………………………………..................... 30000₮
o Жолооны үнэмлэх авах ………………………………………….…………. 20000₮