Бэлгийн херпес

2018-8-1
15010

Бэлгийн херпес

Бэлэг эрхтний арьс, салстыг сонгомлоор гэмтээн, цэврүүнцэр тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг вирусын халдвар юм. Бэлгийн херпес нь дахих хандлагатай, архаг явцтай бэлгийн замын халдвар юм.

Бэлгийн херпес өвчин яаж халдварладаг вэ?

Бэлгийн херпес нь хамгаалалтгүй бэлэг эрхтнээр, амаар, шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох үед халдварлана. Мөн жирэмсэн үед урагт болон төрөх үед нярайд төрөх замаар дамжин халдварлана.

Бэлгийн херпес өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?:

Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэл дунджаар 2-21 хоног байна.

  • Шинж тэмдэг илрэхээс 1-2 хоногийн өмнө өвчний урьдал үе эхлэх ба хэсэг газар загатнах, ирвэгнэх, өвдөх зовиур илэрнэ.
  • Бэлэг эрхтэн, түүний орчимд бага зэрэг улайж үрэвссэн арьс салстан дээр цөөн, эсвэл олон тооны бүлэглэж байрласан цэврүүнцэрт тууралт гарна.
  • Тэмтрэхэд хорсож, хөндүүр, шалбархай, шархлаа үүснэ.
  • Загатнах, хорсох, хөнлүүрлэж өвдөнө.
  • Хэд хоногийн дараа хатаж, нимгэн тав үүснэ.

Дахилтат хэлбрийн үед өвчний шинж тэмдэг сул илэрнэ. Бага зэрэг улайж хавагнасан суурин дээр ганц нэг болон, бүлэглэсэн цэврүүнцэр гарна.

Дахилт үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд:

  • Дархлаа сулрах
  • Хэт даарах, халууцах
  • Халдварт болон халдварт бус өвчнүүд
  • Стресс
  • Янз бүрийн эмнэлэгийн ажилбарууд / үр хөндөлт, умайн өрөндөг /

Бэлгийн херпес өвчний үед  ямар хүндрэлүүд үүсэх вэ?

Халдвар авснаас хойш өвчин үүсгэгч вирус хүний биед үлдэж хадгалагдах ба энэ өвчний олон дахих шалтгаан нь болдог.

Хэрхэн сэргийлэх вэ?:

  • Тууралт гарсан шархалсан үед бэлгийн хавьталд орохгүй байх.
  • Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч тогтмол, зөв хэрэглэх
  • Жирэмсэн эмэгтэй төрөхөөс өмнө зөвлөгөө авах, эмчлүүлэх





Цаг үеийн мэдээлэл

2015 онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдөж, бүрэн эдгэрсэн Х.Даваажав: Өдөр бүр 15 ширхэг эм ууж, сүрьеэ өвчнийг даван туулахад хамгийн их нөлөөлсөн зүйлээ ийн ярилаа.7 цаг 6 минутын өмнөХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Г.Гантунгалаг: Улсын хэмжээнд нийт 34 сүрьеэгийн диспансер буюу сүрьеэгийн салбар нэгжид 500 гаруй эмч мэргэжилтэн сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Цаашид төвлөрлийг сааруулж, анхан шатны эрүүл мэндийн төвөөр тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.7 цаг 6 минутын өмнөЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, АУ-ны доктор Б.Цэцэгсайхан: 2024 онд хүүхдийн сүрьеэгийн 156 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Мөн 9 хүүхэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр оношлогдсон нь анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байна.7 цаг 7 минутын өмнөСоккоро Эскатанте: Монгол Улсад сүрьеэ өвчнийг таслан зогсоох бааз бүрдсэн. Энэ ажилд төрийн оролцоо их байгаа нь сайн хэрэг9 цаг 26 минутын өмнөХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд: Сүрьеэ өвчнийг бууруулах хүрээнд Глобаль сангийн дэмжлэгтэй 1,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий AI-д суурилсан рентген болон зарим төхөөрөмжийг хүлээлгэж өглөө9 цаг 34 минутын өмнө

Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.