Хламидын халдвар

2018-8-1
8431

Хламидын халдвар

Хламидын халдвар гэж юу бэ? 

Шээс бэлгийн замын халдварт өвчин

Халдвар дамжих зам

  • Бэлгийн замаар дамжин халдварлана. Хламидийн халдвар нярайд төрөх замаар дамжина.

Нууц хугацаа 10-15 хоног

Илрэх шинж тэмдэг

Хламидийн халдвар эрэгтэйчүүдэд, эмэгтэйчүүдэд шинж тэмдэггүй хэлбэрээр явагдах ба эмэгтэйчүүдэд илрэх шинж тэмдэг нь заг хүйтний халдварын үед илрэх шинжүүдтэй төстэй байдаг.

  • Хламидийн халдварын үед эрэгтэйчүүдэд шээсний сүв орчим ирвэгнэх загатнах, шээхэд хорсох зовиур илэрч, шээсний сувгаас бага хэмжээний салсархаг ялгадас гарна.
  • Эмэгтэйчүүдэд доош юм гарах, загатнах, ойр ойрхон савирч шээх, бэлгийн хавьтлын үед өвдөх ба умайн хүзүүний салст улайж хавагнаж, их биш хэмжээний салсархаг идээрхэг ялгадас гарна. 

Нярайн хламидийн халдвар

  • Хламидийн халдвартай эхээс төрсөн нярайд төрсний дараа нярайн нүдний салстын үрэвсэл, нярайн уушигны хатгаа үүснэ.

Хламидийн халдварын хүндрэлүүд

  • Хламидийн халдвар нь эмэгтэйчүүдэд аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл үүсгэж, хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт, умайн гадуурх жирэмслэлт болон үргүйдэлд хүргэж болно.
  • Эрэгтэйчүүдэд түрүү булчирхай болон төмсөгний дайврын үрэвсэл үүсгэж улмаар үргүйдэлд хүргэнэ.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Заг хүйтний болон хламидийн халдвар илэрсэн тохиолдолд эмчийн хяналтанд орж, эмчилгээг гүйцэд хийлгэх
  • Бэлгийн хавьтагчийг эрт эмчлэх
  • Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгэвч байнга зөв хэрэглэж занших
  • Нярайн халдвараас сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүдэд хяналтанд эрт орж, БЗДХ-ыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.





Цаг үеийн мэдээлэл

2015 онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдөж, бүрэн эдгэрсэн Х.Даваажав: Өдөр бүр 15 ширхэг эм ууж, сүрьеэ өвчнийг даван туулахад хамгийн их нөлөөлсөн зүйлээ ийн ярилаа.7 цагийн өмнөХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Г.Гантунгалаг: Улсын хэмжээнд нийт 34 сүрьеэгийн диспансер буюу сүрьеэгийн салбар нэгжид 500 гаруй эмч мэргэжилтэн сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Цаашид төвлөрлийг сааруулж, анхан шатны эрүүл мэндийн төвөөр тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.7 цагийн өмнөЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, АУ-ны доктор Б.Цэцэгсайхан: 2024 онд хүүхдийн сүрьеэгийн 156 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Мөн 9 хүүхэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр оношлогдсон нь анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байна.7 цаг 2 минутын өмнөСоккоро Эскатанте: Монгол Улсад сүрьеэ өвчнийг таслан зогсоох бааз бүрдсэн. Энэ ажилд төрийн оролцоо их байгаа нь сайн хэрэг9 цаг 20 минутын өмнөХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд: Сүрьеэ өвчнийг бууруулах хүрээнд Глобаль сангийн дэмжлэгтэй 1,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий AI-д суурилсан рентген болон зарим төхөөрөмжийг хүлээлгэж өглөө9 цаг 29 минутын өмнө

Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.