"Сүрьеэ судлал -100 жилд" сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуй ирүүлэх тухай

2024-7-18
3398

Монгол Улсад “Сүрьеэгийн салбар үүсэж хөгжсөн түүхэн 100 жил”-ийн ойн арга хэмжээний хүрээнд "Сүрьеэ судлал-100 жилд" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна.

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,сүрьеэгийн төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж хамтран энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

 

Тус хурлын зорилго нь Монгол Улсад “Сүрьеэгийн салбар үүсэж хөгжсөн түүхэн 100 жил”-ийн хугацаанд орчин цагийн анагаах ухааны тэргүүлэх салбар болж хөгжсөн сүрьеэ судлалын шинжлэх ухааны хөгжлийн өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв байдал, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх, сүрьеэг устгах арга замыг эрэлхийлэх зорилгоор судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр харилцан туршлага, мэдлэг, мэдээлэл солилцоход оршино.

 

Илтгэлийн хураангуйг доор дурдсан шаардлагад нийцүүлэн бэлтгэж, заасан холбоосоор дамжуулан 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөрт багтаан ирүүлнэ.
 
Хүлээн авсан болон хэлэлцүүлсэн бүх илтгэлийн хураангуйг “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн 2024 №4 (117) дугаарт хэвлүүлж олны хүртээл болгоно. Сэтгүүлийг мөн Esan.mn цахим хуудаснаас унших боломжтой.

 

Хянах, сонгох үйл явц: 2024 оны 9 дүгээр сарын 9-10-ны хооронд аман болон ханан илтгэлийг сонгож, зохиогч нарт цахим шуудангаар хариу хүргүүлнэ.

Хурлын огноо: 2024 оны  10 дугаар сарын 10-ны өдөр

 

Хурлын хэлбэр: Танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулна. ХӨСҮТ-ийн албан ёсны цахим хуудсаар шууд (LIVE STREAМ) дамжуулна.

Хурлын салбар хуралдаанууд (урьдчилсан):

Салбар хуралдаан I: Сүрьеэтэй тэмцсэн түүх, ирээдүйн бодлого, төлөвлөлт судалгаа, хөгжүүлэлтийн шинэлэг арга барил 

  • Улс төр, эдийн засгийн хүчин зүйлс сүрьеэтэй тэмцэх арга хэмжээ, чармайлтад үзүүлэх нөлөөлөл
  • Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах нийгмийн эрүүл мэндийн шинэлэг хандлага
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний шинэлэг менежмент
  • Төсөлд суурилсан арга барилаас үндэсний бодлого руу шилжих асуудалд
  • Сүрьеэгийн салбарын санхүүжилтэд тулгарч буй бэрхшээл, даван туулах арга зам

Салбар хуралдаан II: Глобал эрүүл мэндийн асуудлууд

  • Нэг -эрүүл мэнд
  • Цартахал, дэгдэлтийн хариу арга хэмжээ, бэлэн байдал, сургамж
  • Уур амьсгалын өөрчлөлт, гамшиг, эрсдэлт хүчин зүйлийн нөлөөлөл
  • Сүрьеэ болон хавсарсан өвчин эмгэгийн дарамт

Салбар хуралдаан III. Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд нэвтэрч буй шинэ технологи, шинэлэг арга хэмжээний үр нөлөө

  • Молекул биологийн арга
  • Эмчилгээний богино горимууд
  • Урьдчилан сэргийлэх эмчилгээ
  • Хиймэл оюун ухаан
  • Лабораторийн бусад шинэлэг аргууд
  • Эмчилгээ хяналтын шинэ арга барил

Салбар хуралдаан IV: Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон салбарын хамтын ажиллагаа, иргэний нийгэм, олон нийтийн оролцоо

  • Сүрьеэтэй үйлчлүүлэгчийн нийгмийн халамж үйлчилгээ хүндээ хүрч байгаа эсэх
  • Эрсдэл бүлгийн хүн амын сүрьеэд өртөмтгий байдлыг бууруулах арга зам
  • Сүрьеэгийн олон нийтийн судалгаа шинжилгээ, нөлөөллийн ажилд оруулж буй хувь нэмэр
  • Иргэний нийгмийн байгууллага, тэдний оролцоо

Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага
 Монгол хэл дээр, Times New Roman шрифтээр, 300 үгэнд багтаан бичнэ. Тус судалгааны ажлын үр дүн өмнө нь хэвлэн нийтлэгдээгүй, хэлэлцүүлээгүй байна. 

  • Илтгэлийн нэр: Times New Roman шрифтээр, 12pt (size) хэмжээтэй, Bold, дээд болон доод талдаа 6pt зай (before and after 6pt) авна.
  • Судалгааны багийн гишүүдийн нэрсийг овгийн эхний үсэг болон нэр /А.Дорж гэх мэт/, харьяалагдах албан байгууллага, e-майл хаяг, утасны дугаар Times New Roman шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, баруун тал руу (align right) шахсан байна.
  • Илтгэгчийн нэрийн доогуур зурсан байна.
  • Дэд гарчиг Times New Roman (font) фонттой, 12pt (size) хэмжээтэй, зүүн тал руу (align left) шахсан, Bold байна.
  • Эх бичвэрийг бичихдээ мөр хоорондын зай 1.5, Times New Roman (font) фонттой, ердийн загвартай (regular style), 12pt (size) хэмжээтэй, баруун зүүн талуудыг тэгшилсэн (justified) байна.
    • Үндэслэл, зорилго, зорилт
    • Материал, арга зүй
    • Үр дүн
    • Дүгнэлт
    • Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг байна.

 

 "Сүрьеэ судлал -100 жилд" сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуй ирүүлэх удирдамж

Хугацаа

Холбоос*

2024 оны 9 дүгээр сарын 6

Энд дарж холбоос руу орно уу.

https://forms.gle/jwRs1eJG7XyExr4i6

*Тус холбоос нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вэб хуудаст байршсан болно.

 






Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.