Эм зүйчийн ажлын байранд урьж байна /орон тоо 3/

2022-2-1
1367

Ажлын байрны нэр

Эм зүйч

Байгууллага, тасаг нэгж

  • ХӨСҮТ-ийн Эм зүйн алба

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хэвтэн эмчлүүлэгсдэд эм олгох, Клиник эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Эмчлэгч эмчийг эмийн эмчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллээр хангах
  • Эмнэлэгт хэрэглэх эмийн жагсаалт, эмийн лавлах боловсруулах, лавлахын эмийн хэрэглээнд хяналт тавих
  • Мансууруулах сэтгэц нөлөөт эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хянах үйл ажиллагаанд оролцох
  • Эмийн гаж нөлөөг эрт илрүүлэх, бүртгэн мэдээлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээг зохион байгуулах
  • Эмийн эмчилгээг хянаж, эмийн үр нөлөөг зөвлөх
  • Эмэн эмчилгээний талаар өвчтөнүүдэд зөвлөгөө өгөх
  • Эмнэлгийн хөтөлбөрүүдэд хамрагдаж, эмнэлгийн ажилчдын эм зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинэ эм, эмийн бүтээгдэхүүний мэдээлэл хийх
  • Дүрэм журам, зохицуулалтуудад нийцүүлэн ажлын эрүүл, аюулгүй, цэвэр орчинг хадгалж ажиллах

Албан тушаалын ангилал

-

Орон тоо

3

Боловсрол

Эм зүйч

Нарийн мэргэшил

 Клиник эмзүйч

Ажлын туршлага

Үндсэн мэргэшлээрээ 2-оос дээш жил ажилласан

Ур чадвар

  • Хувийн зохион байгуулалт сайтай;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний прорам дээр ажиллах өндөр ур чадвартай;
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг чанд баримтлах;
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах;
  • Судалгааны арга зүй эзэмшсэн, дүн шинжилгээ, дүгнэлт хийх зэрэг чадвартай;
  • Гадаад хэл, хууль эрх зүйн зохих мэдлэгтэй;
  • Ehealth програм дээр ажиллах чадвартай;

Тусгай шаардлага

  • Төлөвлөх, зохион байгуулах, багаар ажиллах ур чадвартай
  • Үр бүтээлтэй, шинийг санаачлах, сургалт зөвлөгөөн хийх ур чадвартай
  • Байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй
  • Дүн шинжилгээ хийж тайлагнах, илтгэх, мэдээллэх ур чадвартай

Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал

Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу

Байгууллагын хаяг

БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж

Материал хүлээн авах ажилтны утас, цахим шуудангийн хаяг

Эмзүйн албаны дарга Уянга
99105153, b.uyanga@nccd.gov.mn

Материал хүлээн авах хугацаа

2022.01.18-2022.02.01-ний 12:00 цаг хүртэл

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет  (А, Б анкет 2019 он)
  • Сургууль төгссөн диплом, гэрчилгээ (нотариат)
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Зэргийн үнэмлэх
  • Иргэний үнэмлэх (нотариат)
  • “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт





Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.