Сайн дурын дархлаажуулалтын кабинет
Сайн дурын дархлаажуулалтын кабинет нь жилд дунджаар 6000 гаруй иргэд аж ахуйн нэгж үйлчлүүлдэг бөгөөд 2004 оноос үйл ажиллагаандаа захиалгат үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Эмнэлгийн байгууллагын эмч ажилчид, оюутан сурагчид, гадаад оронд суралцах, ажиллаж амьдрахаар яваа хүмүүс, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүнд дархлаажуулалт хийж байна.
Одоогоор тус кабинетад
o Гепатит А,В – вакцин
o Сахуу татрангийн 2 т вакцин
o MMR/улаан бурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг хавсарсан 3 т вакцин/
o Шар чичрэгийн вакцин
o Балнадын вакцин
o Хүний энгийн иммуноглобулин зэрэг вакцин биобэлдмэлийг сайн дурын үндсэн дээр хийж байна.
Вируст гепатит А -ын эсрэг вакциныг хийлгэхийн өмнө вирусын маркер шинжилгээг өгөөд вирус илэрээгүй үед тарина.
Вируст гепатит А-ын эсрэг вакциныг 6 сараас 16 насны хүүхдүүдэд 6 сарын зайтай 2 удаа тарина.
Вируст гепатит В –ын эсрэг вакциныг 1992 оноос өмнө төрсөн хүмүүс В вирусын шинжилгээ өгөөд вирус илээргүй үед мөн хийлгэнэ.
Сайн дурын дархлаажуулалтын кабинетаар хийгдэх сэргийлэх
тарилгын вакцин, биобэлдмэлийн үнэ
Вакцин, биобэлдмэл |
Хэмжих нэгж |
Төлбөр /төг/ |
|
1. |
Сахуу татрангийн хоргүйсүүр |
1 хүн тун |
3000 |
2. |
В вируст гепатитын эсрэг вакцин |
1 хүн тун |
5000 |
3. |
А вируст гепатитын эсрэг вакцин |
1 хүн тун |
28110 |
4. |
Менингококкт халдварын эсрэг вакцин |
1 хүн тун |
5000 |
5. |
Томуугийн вакцин |
1 хүн тун |
10000 |
6. |
Улаанбурхан /улаан бурхан-гахайн хавдар-улаанууд/ |
1 хүн тун |
10000 |
9. |
Энгийн Иммуноглобулин |
1 ампул |
10000 |
10. |
Тарваган тахлын вакцин |
1 хүн тун |
5000 |
11. |
Боомын вакцин |
1 хүн тун |
5000 |
12. |
Боомын иммуноглобулин |
1 хүн тун |
5000 |
13. |
Татрангийн ийлдэс |
1 хүн тун |
5000 |
17. |
Шар чичрэгийн вакцин |
1 хүн тун |
|
18. |
Гэдэсний балнадын вакцин |
1 хүн тун |
Сайн дурын дархлаажуулалтын кабинетийн хаяг: ХӨСҮТ-ийн амбулаторийн 1 дүгээр давхарт 101 тоот.
Дархлаажуулалттай холбоотой тодруулах зүйлээ дархлаажуулалтын албаны 11-451798 тоот утсаар авна уу.