Чанарын менежерийн ажилд урьж байна

2024-6-27
1257

Ажлын байрны нэр

Чанарын менежер

Байгууллага, тасаг нэгж

Чанарын алба

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр гарсан бодлого, тушаал, шийдвэрүүдийг өөрийн байгууллагад хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
  2. Өвчний түүхийн хяналт,
  3. Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах шинэ арга, аргачлалыг эрэлхийлэх, нэвтрүүлэх
  4. Чанарын албаны үйл ажиллагаа, хэрэгжилтийг тасралтгүй хангах
  5. Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дотоодын хяналтыг тогтмол тавих, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйгээр хангах
  6. Удирдлагаас өгсөн аливаа үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, хариуцсан ажлын чиглэлээр мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, санаачлагатай, үр бүтээлтэй ажиллах

Орон тоо

1

Боловсрол

Хүний их эмчийн бакалаврын зэрэгтэй байх

Мэргэшил

-       Халдвартын болон сүрьеэгийн эмчийн үндсэн мэргэшил эзэмшсэн бол давуу тал болно.

Ажлын туршлага

8-с доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

  • Англи хэлний дунд түвшнээс дээш мэдлэгтэй
  • Ажлын хариуцлага өндөртэй, хичээл зүтгэлтэй байх,
  • Багаар ажиллах чадвартай байх.    
  • Төрийн албан хаагчийн болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах
  • Авлигын эсрэг хуулийн хүрээнд ажиллах, авлигаас ангид байх

Тусгай шаардлага

  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дүн шинжилгээ хийх, албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, дүгнэх
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай, гүйцэтгэл сайтай ажиллах
  • Хариуцсан ажил, үүрэг даалгаврыг хариуцлагатай гүйцэтгэх, эцэслэх, эргэн мэдээлэх
  • Бүтээлч, идэвхтэй, санаачилгатай ажиллах, албаны болон байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахад туслан гүйцэтгэх
  • Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах:
  • Ёс зүйн болон мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй байх,

Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал

Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу

Материал хүлээж авах хугацаа

2024.06.27-2024.07.09 өдрийн 16:00 цаг хүртэл

Байгууллагын хаяг

БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж

Материал хүлээн авах ажилтны утас, цахим шуудангийн хаяг

ХӨСҮТ, Захиргаа, Хүний нөөцийн алба 204 тоот

hr@nccd.gov.mn

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет  
  • Бакалавр, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн дипломын хуулбар
  • Лицензийн хуулбар
  • Зэргийн үнэмлэх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар





Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.