Үнэлгээний зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ үзүүлэгч эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, лабораторийн эмч, лаборантуудын БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ, оношилгоо эмчилгээний чиглэлээрх сургалтын хэрэгцээ тодорхойлох
Үнэлгээний хамрах хүрээ: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ үзүүлэгч эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, лабораторийн эмч, лаборант
- Урьдчилсан тайлан: Сургалтын хэрэгцээний үнэлгээний санал болгож буй арга зүй, хэрэгсэл, цаг хугацааны хуваарийг нарийвчлан тусгана.
- Сургалтын хэрэгцээний үнэлгээний тайлан: Илэрсэн дутагдлууд, сургалтын тэргүүлэх хэрэгцээ, эдгээр хэрэгцээг хангах зөвлөмжийг багтаасан үр дүнг нэгтгэн дүгнэнэ.
- Судалгааны үр дүнг танилцуулах: Үр дүнг оролцогч талуудад танилцуулах, гол дүгнэлт, зөвлөмжийг онцлон харуулна.
- БЗДХ, ХДХВ-ийн богино болон урт хугацааны сургалтын төлөвлөгөө: Одоогийн сургалтын хэрэгцээний үнэлгээний тайланд үндэслэн БЗДХ, ХДХВ-ийн богино болон урт хугацааны сургалтын чадавхын төлөвлөгөө боловсруулж, холбогдох талуудад танилцуулна.
Ажлын даалгавар:
- БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээтэй холбоотой одоо байгаа удирдамж, протоколыг хянана.
- Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан өөр өөр боловсон хүчинд шаардагдах гол ур чадварыг тодорхойлно.
- БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээнд хамрагдаж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн одоогийн мэдлэг, ур чадвар, сургалтын хэрэгцээг үнэлэхийн тулд судалгаа/санал асуулга боловсруулж, удирдан явуулна.
- Чанарын мэдээллийг цуглуулахдаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч, хөтөлбөрийн менежерүүд болон бусад оролцогч талуудтай гол мэдээлэгчтэй ярилцлага хийх, фокус бүлгийн ярилцлага хийнэ.
- Судалгаа, ярилцлага, хэлэлцүүлгээс цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж сургалтын нийтлэг хэрэгцээ, дутагдал, сайжруулах шаардлагатай чиглэлийг тодорхойлно.
- Сургалтын сэдвүүдийг эрэмбэлж, гол үр дүн, зөвлөмжийг тусгасан Сургалтын хэрэгцээний үнэлгээний тайланг боловсруулна.
- Тодорхойлсон газруудад боловсон хүчнийг чадавхжуулахад ашиглах арга/загваруудыг тодорхойлох – бүгдийг нь танхимын сургалтаар шийдвэрлэх шаардлагагүй, учир нь заримыг дэмжих хяналтын нэг хэсэг болгон шийдвэрлэх боломжтой.
- БЗДХ, ХДХВ, ДОХ-ын богино болон урт хугацааны сургалтын чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулах.
Ажиллах хугацаа: 2024 оны 5-7 дугаар сард ажлын 20 хоног
Мэргэшсэн байдал, туршлага:
- Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
- Холбогдох чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Гадаад, дотоодын 2-оос доошгүй тандалт, судалгаа, үнэлгээ, хөгжлийн төлөвлөгөө гэх мэт ажлыг удирдаж байсан туршлагатай.
- Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байсан туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай
- Компьютер, оффисын багц программ (MS Word, Excel, PowerPoint гэх мэт) ашиглах чадвартай.
- Англи хэлний дунд, ахисан түвшний мэдлэгтэй, англи, монгол хэлээр бичиг баримт боловсруулах, судалгаа хийх чадвартай