ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨСҮТ-ИЙН ДОХ, БЗДХ-ЫН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНД
2024-2026 ОНД ХЭРЭГЖИХ ДОХ-ЫН ТӨСӨЛД МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ХАГАС ЦАГИЙН АЖИЛТАНЫ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.
ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Алба нь 2024-2026 онд хэрэгжих ДОХ-ын төсөлд мэдээлэл технологийн хагас цагийн ажилтаны ажлын байранд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Байгууллага, тасаг нэгж: ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Алба
Ажлын байрны нэр: Мэдээлэл технологийн хагас цагийн ажилтан
Орон тоо:1
Зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор УЛААН ТУУЗ фэйсбүүк хуудсаар болон бусад цахим сувгаар мэдээлэл, сурталчилгаа, контент бэлтгэх, мэдээллийн график боловсруулах
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
- ХӨСҮТ-ийн ДОХ,БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны даргын шууд удирдлаган дор ажиллаж, ЭМЯ, ССМ, Глобал сангийн хөтөлбөр зохицуулах нэгж, бусад салбар хүлээн авагч болон холбогдох байгууллага, ТББ-уудтай хамтран ажиллах;
- ХДХВ, ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны ажилтнуудтай нягт хамтран ажиллаж, сурталчилгааны материалыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргэх, статистикийн мэдээллийг гаргах
- ХДХВ, ДОХ, БЗДХ-ын зөвлөгөөг нийт хүн ам болон эрсдэлт бүлгийнхэнд зориулсан мэдээлэл, сурталчилгааны материал боловсруулах, сошиал медиа ашиглан сурталчилах
- Сурталчилгааны материалыг бүтээлч сонирхолтой байдлаар бэлтгэн боловсруулах
Ажлын байрны шаардлага:
- Мэдээлэл технологи, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн
- Контент, дизайн, мэдээллийн график бүтээх хөгжүүлэх чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Харилцааны ур чадвартай,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Ажлын ачаалал даах
Байгуулагын хаяг: УБ хот, БЗД 14-р хороо, Нам-Ян-Жугийн гудамж, ХӨСҮТ-ийн хүний нөөцийн алба
Холбогдох ажилтан, утас, имэйл:
ХӨСҮТ, Захиргааны байр 2 давхарт 204 тоот
hr@nccd.gov.mn
Материал хүлээн авах хугацаа: 2024.03.29 -2024.04.11-ний өдрийг хүртэл
Бүрдүүлэх материал:
- Боловсролын дипломын хуулбар (бакалавр болон магистр, докторын диплом)
- Өмнөх 2 ажил олгогчийн тодорхойлсон захиа
- Англи хэлний мэдлэгийг нотлох баримт
- Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэх
- 4*6 хэмжээтэй 2хувь цээж зураг
Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагч нартай эргэн холбогдоно.