ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД
ХӨСҮТ-ИЙН ДОХ, БЗДХ-ЫН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНД
2024-2026 ОНД ХЭРЭГЖИХ ДОХ-ЫН ТӨСЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨГЧИЙН АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.
ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Алба нь 2024-2026 онд хэрэгжих ДОХ-ын хөтөлбөрийн хүрээнд шуурхай утас болон цахимд зөвөлгөө өгөгчийн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна.
Байгууллага, тасаг нэгж: ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Алба
Ажлын байрны нэр: Шуурхай утас болон цахимд зөвөлгөө өгөгч
Орон тоо:1
Зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
- ХӨСҮТ-ийн ДОХ,БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны даргын шууд удирдлаган дор ажиллаж, ЭМЯ, ССМ, Глобал сангийн хөтөлбөр зохицуулах нэгж, бусад салбар хүлээн авагч болон холбогдох байгууллага, ТББ-уудтай хамтран ажиллах;
- ХДХВ, ДОХ, БЗДХ-ын зөвлөгөө өгөх утас (Call Pro шууд утас 72779090) болон УЛААН ТУУЗ фэйсбүүк хуудсаар иргэдэд мэдээллийг тогтмол хүргэх
- Үйлчлүүлэгчдэд ХДХВ/ДОХ, БЗДХ-ын талаар үнэн зөв зөвлөгөө, мэдээллээр хангах
- Шуурхай утас, сошиал сувгаар зөвлөгөө, мэдээлэл авч буй үйлчлүүлэгчийн тоог тогтмол мэдээлэх, тайлагнах
- Үйлчлүүлэгчдийн асуултад дүн шинжилгээ хийж нийт хүн ам болон эрсдэлт бүлгийн хүн амд зориулсан сурталчилгааны материалыг боловсруулах
- ХДХВ, ДОХ, БЗДХ-ын талаарх мэдээлэл, зөвлөгөөг нийт хүн ам болон эрсдэлт бүлгийнхэнд шуурхай утас, цахим хуудсаар сурталчилах
Ажлын байрны шаардлага:
- Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;
- Эрүүл мэндийн салбарт 5-оос доошгүй жил ажилласан туршлагатай, ХДХВ, БЗДХ-ын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
- Эрсдэлт бүлгийн хүн амтай ажиллаж байсан бол давуу тал болно
- Зөвөлгөө өгөх ур чадвартай
- Багаар болон бие даан ажиллах, харилцааны ур чадвартай
- Ажлын ачаалал даах
- Компьютерийн мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн
Байгуулагын хаяг: УБ хот, БЗД 14-р хороо, Нам-Ян-Жугийн гудамж, ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн алба
Холбогдох ажилтан, утас, имэйл:
ХӨСҮТ, Захиргааны байр 2 давхарт 204 тоот
hr@nccd.gov.mn
Материал хүлээн авах хугацаа: 2024.03.29 -2024.04.11-ний өдрийг хүртэл
Бүрдүүлэх материал:
- Боловсролын дипломын хуулбар (бакалавр болон магистр, докторын диплом)
- Зөвөлгөө өгөх ур чадварыг нотлох баримт
- Өмнөх 2 ажил олгогчийн тодорхойлсон захиа
- Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэх
- 4*6 хэмжээтэй 2 хувь цээж зураг
Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагч нартай эргэн холбогдоно.